{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот

+976 75057570
info@meresp.mn
Mongolia.Employment.Support.Project
“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ УР ЧАДВАР ОЛГОХ ХӨТӨЛБӨР”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

админ,   3 сарын 21, 2022


“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ УР ЧАДВАР ОЛГОХ ХӨТӨЛБӨР”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төслийн хүрээнд ажилгүй, ажил хайж байгаа иргэдийг хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй байгаа мэргэжлийн ур чадвар олгох богино хугацааны сургалтад хамруулж, ажилтай, орлоготой болгоход дэмжлэг үзүүлэх “Хөдөлмөр эрхлэх ур чадвар олгох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх гэж байна.

Богино хугацааны сургалтаар олгох эрэлттэй мэргэжлийн чиглэл, ур чадварыг тодорхойлох зорилгоор 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр холбогдох оролцогч талуудтай уулзалт зохион байгууллаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Дамбий уулзалтыг нээж үг хэлж, Төслийн зохицуулагч Д.Мөнхтогтох "Ур чадвар олгох хөтөлбөр"-ийн зорилго, хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулсан ба Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар ажил олгогчдод хэрэгцээтэй байгаа ажилтан, мэргэжлийн ур чадварын талаар мэдээлэл хийлээ.

Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төв, Монголын хүнсчдийн холбоо, Ноос, ноолуурын холбоо, Арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо, ХАА-н ассоциаци, сургалтын байгууллагын төлөөлөл оролцож, богино хугацааны сургалтаар олгох мэргэжлийн чиглэл болон хөтөлбөрийн талаар санал солилцоо.

Mesp

Mesp

Mesp

Mesp




Судалгаа, Мэдээлэл