админ, 5 сарын 09, 2022
ТОГТВОРТОЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ОРОН НУТГИЙН САНААЧИЛГЫН ТӨСЛҮҮДИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүд орон нутгийнхаа хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, онцлогт суурилсан тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 11 төслийг 2020-2021 онуудад санаачлан хэрэгжүүлээд байна.
Эдгээр орон нутгийн санаачилгын төслүүдийг ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шинэлэг үйлчилгээ, арга хэмжээг туршин хэрэгжүүлэх, улмаар үр дүн, сургамж, туршлагыг үндэсний бодлого, арга хэмжээнд тусган, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогод хувь нэмэр оруулах зорилтын хүрээнд хэрэгжүүллээ.
8 аймаг, нийслэлийн 3 дүүрэгт хэрэгжсэн 11 төслийн арга хэмжээнд нийт 2,100 хүнийг хамруулснаас 1,079 нь эмэгтэйчүүд, 99 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байсан бөгөөд төслийн үр дүнд 859 иргэн ур чадвар олгох сургалтад хамрагдаж, 454 иргэн байнгын ажлын байртай болсон байна.