{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот

+976 75057570
info@meresp.mn
Mongolia.Employment.Support.Project
БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 2,499 АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖСЭН БАЙНА

админ,   5 сарын 19, 2022


Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээний хүрээнд 2,499 ажлын байрыг дэмжсэн байна

Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийн хүрээнд "Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээ"-г 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөр нь зээлийн өмнөх сургалт, жижиг зээл олголт болон зээлийн дараах бизнес хөгжлийн сургалт, зөвлөгөө гэсэн цогц арга хэмжээнээс бүрддэг. Хөтөлбөрийн хүрээнд аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүд Хаан банк болон Төрийн банкаар дамжуулан жижиг зээл олгож байгаа бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд нийт 1,304 иргэнд 11,6 тэрбум төгрөгийн бичил зээлийг олгосон байна. Хөтөлбөрийн хүрээнд:

  • Зээлийн өмнөх сургалтад нийт 8,834 иргэн хамрагдаж, бизнесийн төсөл бичих чадвар эзэмшив.
  • Зээлийн дараах санхүүгийн бус үйлчилгээнд 1,049 буюу нийт зээл авсан бичил бизнес эрхлэгчдийн 80,5 хувь нь хамрагдлаа.
  • Нийт зээл авсан иргэдийн  51% эмэгтэй, 3% хөгжлийн бэрхшээлтэй иргэд , 2% аж ахуй нэгж байгууллага байна. 
  • Улсын хэмжээнд 2019-2021 онд нийт 2499 ажлын байрыг дэмжсэн байна. Үүнээс 1,647 ажлын байрыг хадгалж, 852 ажлын байрыг шинээр бий болгосон байна.         

Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих цогц арга хэмжээнд хамрагдаж жижиг зээл аваад 6 сар болсон 851 иргэнээс сэтгэл ханамжийг тодорхойлох мөшгөх судалгааг авсан бөгөөд судалгаагаар Бичил бизнес эрхлэгчдийн 83.5 хувь нь зээл авснаар ашиг орлого нэмэгдсэн гэж хариулжээ.




Судалгаа, Мэдээлэл