{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот

+976 75057570
info@meresp.mn
Mongolia.Employment.Support.Project
“Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөр”-ийн Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээ

админ,   1 сарын 07, 2021


“Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөр”-ийн Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээ

2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 02 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын Хөгжлийн Ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн хэлэлцээр”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх “Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөр”-ийг баталсан.

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөр”-ийн Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээний хүрээнд олгох жижиг зээлийг дамжуулан зээлдүүлэх гэрээг ХААН болон Төрийн банктай байгуулж, ХААН банканд 4,010,000,000 төгрөг, Төрийн банканд 3,990,000,000 төгрөг, нийт 8,000,000,000 төгрөгийг байршуулсан. Дээрх жижиг зээл нь 21 аймагт хэрэгжиж 2020 оны 11 дүгээр сарын байдлаар 916 зээлдэгчид 8,168,572,000 төгрөгийн зээл олгоод байна. 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 02 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын Хөгжлийн Ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн хэлэлцээр”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх “Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөр”-ийг шинэчлэн баталсан.

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөр”-ийн Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээний хүрээнд олгох жижиг зээлийг дамжуулан зээлдүүлэх гэрээг ХААН болон Төрийн банктай байгуулж, ХААН банканд 3,775,400,000 төгрөг, Төрийн банканд 3,639,600,000 төгрөг, нийт 7,415,000,000 төгрөгийг байршуулсан бөгөөд тус жижиг зээл нь 9 дүүрэгт хэрэгжиж эхлээд байна.         

 Зээлийн нөхцөл:

  • Зээлийн хугацаа: 24 сар
  •  Зээлийн хэмжээ: 5-10 сая төгрөг
  • Зээлийн хүү: жилийн 11%

Ковид-19 цар тахлын улмаас үүсээд буй эдийн засгийн хүндрэлтэй байдлыг харгалзан 2020 оны 05 дугаар сарыг дуусталх хугацаанд зээлийн хүүг жилийн 7,56%-иар тооцон олгож байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй холбогдох мэдээллийг энд дарж үзнэ үү.  https://www.mesp.mn/files/editor/source/9%20duureg%20contacts.jpg

Mesp




Судалгаа, Мэдээлэл