{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот

+976 75057570
info@meresp.mn
Mongolia.Employment.Support.Project
ДЭЛХИЙН БАНКНЫ МОНГОЛ УЛС ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ АНДРЕЙ МИХНЕВ ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ ТӨСЛИЙН ҮР ШИМ ХҮРТЭГЧИДТЭЙ УУЛЗАЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ НЬ ТАНИЛЦЛАА

админ,   9 сарын 08, 2022


ДЭЛХИЙН БАНКНЫ МОНГОЛ УЛС ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ АНДРЕЙ МИХНЕВ ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ ТӨСЛИЙН ҮР ШИМ ХҮРТЭГЧИДТЭЙ УУЛЗАЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ НЬ ТАНИЛЦЛАА

 

Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев 2022 оны 8 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Дорноговь аймагт хийсэн айлчлалын үеэр жижиг зээл авч, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээнд хамрагдсан төслийн үр шим хүртэгч нартай уулзлаа. Төслийн хүрээнд Дорноговь аймагт 28 бичил бизнес эрхлэгч иргэн 228 сая төгрөгийн жижиг зээл авсан. Түүнчлэн бизнесийн төсөл, төлөвлөгөө боловсруулах чадавх эзэмшүүлэх зээлийн өмнөх сургалтад 118 иргэн, бизнес хөгжлийн сургалт, зөвлөх үйлчилгээнд зээл авсан 27 иргэн хамрагдсан байна.

Уулзалтын үеэр төслийн үр шим хүртэгчид:

  • Дорноговь аймагт Үсчин гоо сайхны салон ажиллуулагч С.Туяажаргал: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн арга хэмжээнд хамрагдан салоны үйл ажиллагаагаа амжилттай эрхэлж байгаадаа сэтгэл хангалуун байна.
  • “Говийн амт” мах боловсруулах бизнес хувиараа эрхлэгч иргэн Б.Хонгорзул: Зээл авсан мөнгөөрөө бизнесийнхээ бараа, түүхий эдийг нэмэлтээр татаж, барааныхаа нэр төрлийг өргөжүүлсэн тухайгаа бидэнтэй хуваалцлаа.

MespMespMesp




Судалгаа, Мэдээлэл