{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот

+976 75057570
info@meresp.mn
Mongolia.Employment.Support.Project
“Ажилгүйдлийн хувьсал, өөрчлөлт-2020” болон “Ядуурлын дүр төрх-2020” судалгааны тайлангийн үр дүнг тархаах, танилцуулах семинарыг зохион байгууллаа

админ,   9 сарын 15, 2022


“Ажилгүйдлийн хувьсал, өөрчлөлт-2020” болон “Ядуурлын дүр төрх-2020” судалгааны тайлангийн үр дүнг тархаах, танилцуулах семинарыг зохион байгууллаа

Дэлхийн банкны санхүүжилтээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн дэмжлэгээр “Ажилгүйдлийн хувьсал,өөрчлөлт-2020” судалгаа, Дэлхийн банкны дэмжлэгээр “Ядуурлын дүр төрх-2020” сэдэвт судалгааг Үндэсний Статистикийн Хороо хийж, судалгааны үр дүнг танилцуулж, хэлэлцэх уулзалтыг  2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа.   Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл, Үндэсний Статистикийн хорооны дарга Б.Батдаваа, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев, Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон Далайн ядуурал тэгш бус байдлын асуудал хариуцсан зохицуулагч Ринку Мургай нар болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Энэхүү судалгаа нь манай улсын хөдөлмөрийн зах зээл дэх ажилгүйдэл, ажил хийхэд бэлэн байгаа ч ажилгүй байгаа хүн ам, тэдгээрийн мөн чанар, шалтгаан болон ажил хайгчдын дунд гарч буй богино хугацааны өөрчлөлтийг анх удаа олон улсын аргачлалаар нарийвчлан судалж, ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын хувилбаруудыг зөвлөмж болгож буй юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл уулзалтыг нээж үг хэлсэн бөгөөд “Монгол Улсын Засгийн газраас ажил хайгч, ажилгүй иргэдэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, арга хэмжээг илүү боловсронгуй болгон хэрэгжүүлэхэд энэхүү судалгааны үр дүн чухал ач холбогдолтой гэж үзэж буйгаа илэрхийллээ. Мөн тэрээр Монгол Улсын хүн амын амьжиргаа, ядуурлын тоон мэдээллийг гаргасан нь ядуурлыг бууруулах бодлогын шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлж дэмжлэг зүүлж ажилласан Дэлхийн Банк, Олон Улсын зөвлөхүүд, Үндэсний Статистикийн хорооны хамт олонд талархал илэрхийллээ. Уулзалтаар Ядуурлын тайлангийн үр дүнг хэлэлцэж, Ядуурал ба тэгш бус байдал, Ядуурлын олон улсын харьцуулалт, Ковид-19 цар тахлын эхэн үеийн өрхийн амьжиргааны талаар, Ажилгүйдлийн хувьсал, өөрчлөлтийн тайлангийн үр дүнгийн хүрээнд Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийн төлөв байдал, Ажил хайгчдын судалгааны хүрээнд шилжилт хөдөлгөөн, ажлын хүлээлт болон тулгарч буй саад бэрхшээлийн талаар тус тус хэлэлцсэн юм.

Судалгааны тайлантай энд дарж танилцана уу.

Ажилгүйдлийн хувьсал, өөрчлөлт-2020

Dynamics of Unemployment – 2020

MespMespMespMespMesp




Судалгаа, Мэдээлэл