админ, 5 сарын 19, 2020
Гомдол барагдуулах механизм нь төслийн үр шим хүртэгчид болон бусад оролцогч талуудын төслийн үйл ажиллагааны чиглэлээр гаргасан өргөдөл, гомдол, саналыг хүлээн авч, судалж шийдвэрлэн хариу өгөх арга хэрэгсэл юм. Төслийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх механизмын зорилго нь ОБҮДХЭТ-ийн үйл ажиллагааны улмаас нөлөөлөлд өртөж болзошгүй иргэд, олон нийт, оролцогч талуудаас тавьж байгаа өргөдөл гомдлыг тодорхойлон бүртгэж, цаг тухайд нь бодитой, үнэн зөв шийдвэрлэж, шуурхай хариу өгөх замаар олон нийтэд нээлттэй, үр дүнтэй ажиллах, хэрэгжилтийг тайлагнахад оршино.
Энэхүү механизм нь төслийн үйл ажиллагааг ил тод, шударга, нээлттэй, тогтвортой явуулах, хяналт тавих, үр дүнг тайлагнахад чухал ач холбогдолтой.
Төслийн зорилтот бүлгийн үр шим хүртэгчид, гэрээт ажил гүйцэтгэгчид, төслийн ажилтнууд, холбогдох эрх бүхий байгууллага, төсөлд оролцогч бусад талууд болон төслийн үйл ажиллагааны улмаас нөлөөлөлд өртөж болзошгүй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд гомдол гаргаж болно.
1. Төслийн үйл ажиллагааны хүрээнд гэрээт ажил гүйцэтгэгч болон бусад холбогдох байгууллагууд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ Монгол Улсын холбогдох хууль, дүрэм, журам зөрчсөн;
2. Төслийн үйл ажиллагаатай холбоотойгоор таны мэдээлэл авах эрх хязгаарлагдсан, ялгаварлан гадуурхагдсан, төслийн үйл ажиллагаанд хөндлөнгийн этгээдийн зохисгүй оролцоо илэрсэн;
3. Төслийн үйл ажиллагаанд оролцогч талууд залилан болон хээл хахууль авсан, эсвэл төслийн дүрэм, журам зөрчсөн;
4. Төслийн хүрээнд хэрэгжүүлж буй аливаа үйл ажиллагаа нь орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчинд ямарваа нэгэн сөрөг нөлөөлөл учруулсан;
5. Бусад хэлбэрээр нөлөөлөлд өртсөн гэж үзсэн тохиолдолд гомдол гаргаж болно.
Гомдлыг төсөл хэрэгжих хугацааны аль ч үед гаргаж болох бөгөөд ямар нэгэн төлбөр хураамжгүй байна. Өргөдөл гомдлыг бичгээр, амаар, төслийн цахим хуудасны гомдол өгөх хэсгээр, фэйсбүүк хуудсаар, и-мэйлээр болон утсаар гаргаж болно.
ОБҮДХЭТ төсөлтэй холбоотой ирүүлсэн өргөдөл, гомдлыг доор дурдсан сувгаар байнга хүлээн авна.
№ |
Байгууллага |
Холбоо барих |
Хаяг |
1 |
ОБҮДХЭТ-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН)
|
Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтан Төслийн вэбсайтын гомдол хүлээж авах цонх www.meresp.mn болон доорх утас, цахим шуудангаар дамжуулан гомдлыг хүлээн авна. Имэйл: info@meresp.mn Утас: +976-75057570 |
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу 14200, Ерөнхий сайд Амарын гудамж, Сан бизнесийн төв, 501 тоот. |
2 |
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)
|
Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн Имэйл: info@mlsp.gov.mn Вэб хуудас: www.mlsp.gov.mn Утас: +976-51-261553,6666 +976-51-267635 |
Хаяг: Монгол улс, Улаанабаатар, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, НҮБ-ын гудамж |
3 |
Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний Ерөнхий газар (ХХҮЕГ) |
Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн Имэйл:info@hudulmurhalamj.gov.mn Вэб хуудас:hudulmur-halamj.gov.mn Утас: +976 77315091 |
Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Хөдөлмөрийн ордон |
4 |
Аймаг дүүргийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар, хэлтэс (ХХҮГ/Х) |
Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн ХХҮЕГ-ын www.hudulmur-halamj.gov.mn цахим хуудаснаас, 21 Аймаг, 9 дүүргийн ХХҮГазар, хэлтсүүдтэй холбогдох мэдээллийг авна уу. |
ХХҮЕГ-ын www.hudulmur-halamj.gov.mnцахим хуудаснаас, 21 Аймаг, 9 дүүргийн ХХҮГазар, хэлтсүүдийн хаягийг харна уу. |
Төсөл нь “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хууль болон төслийн гомдол барагдуулах механизмд заасны дагуу төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор үүссэн гомдлыг шийдвэрлэнэ. Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хуульд заасны дагуу 30 хоногт багтаан шийдвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд уг хугацааг 30 хүртэлх хоногоор нэмж сунгаж болно. Төсөл хэрэгжүүлэгч нэгж нь гомдлыг бие даан шийдвэрлэхгүй.
Гомдлыг барагдуулах үе шатууд:
Алхам 01. ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ХҮЛЭЭН АВАХ, БҮРТГЭХ
Өргөдөл, гомдол хариуцсан ажилтнууд ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн аван бүртгэж, хүлээн авсан талаар гомдол гаргагчид хариу мэдэгдэнэ.
Алхам 02. ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ХЯНАХ
Төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд хүлээн авсан өргөдөл, гомдлыг төслийн үйл ажиллагаанд хамаарах эсэхийг нягтална. Хэрэв асуудлыг цаашид шалган шийдвэрлэх бол өргөдөл, гомдлыг хариуцах албан тушаалтанд шилжүүлнэ.
Алхам 03. ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ
Өргөдөл, гомдол хариуцсан албан тушаалтан өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг хянан судалж, түүний мөрөөр авах арга хэмжээг удирдлагад танилцуулна. Гомдлыг удирдах албан тушаалтан өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ.
Алхам 04. ГОМДОЛ ГАРГАГЧИД ХАРИУ ӨГӨХ
Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн хариуг амаар, утсаар, цахим сүлжээгээр, эсхүл албан бичгээр зэрэг тохиромжтой хэлбэрээр гомдол гаргагчид мэдэгдэнэ. Хэрэв гомдол гаргагч нь шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд дараагийн шатны төрийн байгууллагууд болон Дэлхийн банкны Өргөдөл гомдол шийдвэрлэх үйлчилгээнд гомдлоо гаргаж болно.
Гомдол гаргагчийн мэдээллийг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хуульд заасны дагуу нууцлан, чандлан хадгална. Гомдол гаргагчийн хувийн мэдээллийг нууцлан зөвхөн гомдлын талаар олон нийтэд ил тод мэдээлж болно. Харин гомдол гаргагч бичгээр хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гомдол гаргагчийн мэдээллийг гомдлын хамтаар олон нийтэд мэдээлж болно.