админ, 10 сарын 03, 2022
2022 ОНЫ II ДУГААР УЛИРЛЫН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ МЭДЭЭ БЭЛТГЭГДЭН ГАРЛАА
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт (ХНХСҮСИ)-тэй хамтран Хөдөлмөрийн зах зээлийн улирал тутмын 7 дугаар цуврал тоймыг боловсруулан гаргалаа.Хөдөлмөрийн зах зээлийн тойм нь ажил хайгч иргэд болон оюутан залуучуудад хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг үнэн бодитой хүргэх цаашлаад бодлого боловсруулагчдад шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Энэхүү цуврал тоймд улирал бүрийн хөдөлмөрийн зах зээлийн үндсэн үзүүлэлтүүдийн харьцуулсан мэдээлэл, чиг хандлагын талаарх мэдээллийг оруулахаас гадна тойм бүрд ХНХСҮСИ-ээс эрхлэн гаргадаг хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, төсөл, хөтөлбөрүүдийн мэдээлэл зэрэг цаг үеийн судалгаа, мэдээллийг багтаадгаараа онцлог юм.
Тухайлбал,
- 2020 оны III- IV улирлын тоймд Монгол Улсын Хөдөлмөрийн зах зээл дэх Ковид-19 цар тахлын нөлөө шинжилгээний дүн, үүнд хөдөлмөр эрхлэлтэд болон нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдөд үзүүлж байгаа нөлөөллийн шинжилгээний дүн
- 2021 оны I-III улирлын тоймд 2021 оны Барометрийн судалгааны үр дүн, Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааны дүн, Монгол Улсын Албан бус хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлын судалгааны дүн
- 2022 оны I-II улирлын тоймд 2021 оны Цалин хөлсний бүтцийн судалгааны үр дүн, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаарх судалгаа, мэдээллийг танилцуулж, олон нийтэд хүргэлээ.
Та 2 дугаар улирлын тойм мэдээний дэлгэрэнгүйг доорх холбоосоор үзнэ үү.
https://www.mesp.mn/.../source/Bulletin_2022%20_II_mon.pdf
https://www.mesp.mn/.../source/Bulletin_2022%20_II_eng.pdf