{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот

+976 75057570
info@meresp.mn
Mongolia.Employment.Support.Project
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ЦАХИМ СИСТЕМ “EJOB” ПЛАТФОРМЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

админ,   11 сарын 29, 2022


ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ЦАХИМ СИСТЕМ “EJOB” ПЛАТФОРМЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Цахим Монгол” арга хэмжээний хүрээнд Дэлхийн банкны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн санхүүжилт, арга зүйн дэмжлэгтэйгээр хөдөлмөр эрхлэлтийн цахим систем “eJob” платформыг улсын хэмжээнд нэвтрүүллээ. Систем нь дэвшилтэт технологид суурилсан онлайн портал, мобайл аппликэйшн, хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтнүүдийн ажиллах хэсэг бүхий 3 дэд систем, 13 модулиас бүрдэж байгаа ба өнөөдөр системийн хамгийн гол, үндсэн дэд систем болох “ажил зуучлалын онлайн портал”-ыг нээж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, Энэхүү систем нь хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, Засгийн газрын "Халамжаас хөдөлмөрт" зорилтыг хэрэгжүүлэхэд чухал суурь болохыг онцолсон. Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев, "Өнөөдөр нээлт хийж буй eJob платформ нь Монгол Улсын Засгийн газрын ард иргэддээ хөдөлмөр эрхлэлтийн илүү боломжийг олгох амлалтын тод илэрхийлэл болж байна" гэлээ.

Систем нь дараах давуу талтай. Үүнд:

  • Ажлын байрны зар, ажил хайгчдын талаар мэдээллийн сан бий болж, төрийн болон хувийн байгууллагуудыг холбосон нэгдсэн цахим мэдээлэлтэй.
  • Ажлын байрны захиалга, ажил хайгчийн мэдээллийг систем автоматаар үнэлж ажил хайгчид тохирох ажлын байр, ажил олгогчид тохирох ажилтныг санал болгох ухаалаг функцтэй.
  • Төрийн мэдээлэл солилцооны ХУР, танилт нэвтрэлтийн ДАН системтэй холбогдож мэдээлэл солилцох боломжтой.
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрт зарцуулж байгаа төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих боломжтой.
  • Хөгжлийг бэрхшээлтэй иргэнд зориулсан бүртгэл, мэдээлэл, технологийн тохиргоотой.
  • Хөдөлмөрийн зах зээлийн статистик мэдээллийн үнэн зөв, бодитой байдал нэмэгдэнэ.
  • Ажилтнуудын ажлын гүйцэтгэл, үр дүнг хэмжихүйц болж, тайлан, мэдээ гаргах цаг хэмнэгдэнэ.



Судалгаа, Мэдээлэл