админ, 12 сарын 26, 2022
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй байх орчин нөхцөлийг бүрдүүллээ
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд 2020-2021 онд нийт 14 аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн байранд засварын ажлыг нэгдсэн стандартын дагуу гүйцэтгэж, оффисын тавилга, хэрэгслээр хангалаа.Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үйлчилгээ үзүүлэх шаардлагыг тооцсон MNS6055:2009 стандартыг баримтлан зориулалтын зам, талбай, ариун цэврийн өрөөг засварласан. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэх, үйлчилгээ авах орчин нөхцөлийг бүрдүүлж, төрийн үйлчилгээ хүртээмжтэй байх нөхцөлийг бүрдүүлж чадлаа.
Судалгаа, Мэдээлэл