{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот

+976 75057570
info@meresp.mn
Mongolia.Employment.Support.Project
ҮР ШИМ ХҮРТЭГЧДИЙН 90 ОРЧИМ ХУВЬ НЬ  БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭНД СЭТГЭЛ ХАНАМЖТАЙ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

админ,   1 сарын 03, 2023


 ҮР ШИМ ХҮРТЭГЧДИЙН 90 ОРЧИМ ХУВЬ НЬ  БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭНД СЭТГЭЛ ХАНАМЖТАЙ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд 21 аймаг, 9 дүүрэгт бизнес санааг хөгжүүлэх зээлийн өмнөх сургалт, зээл олголт, бизнесийг тогтвортой хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зээлийн дараах санхүүгийн бус үйлчилгээнээс бүрдсэн “Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээ”-г 2020-2022 онуудад  амжилттай хэрэгжүүллээ.

Энэхүү арга хэмжээний хүрээнд 1400 орчим бичил бизнес эрхлэгчдэд жижиг зээлийг олгосон бөгөөд зээлд хамрагдсан үр шим хүртэгчдийг мөшгөх судалгаанд хамруулж, тус арга хэмжээний талаарх сэтгэл ханамж болон зээл авснаар одоогийн бизнесийн нөхцөл байдалд  ямар нөлөө үзүүлсэн тухай тодрууллаа.  

Судалгааг 2021 оны 1-р сараас 2022 оны 11-р сар хүртэл 3 үе шаттай зохион байгуулж, зээл авсан 1147 иргэнийг хамруулсан бөгөөд нийт үр шим хүртэгчдийн 90 орчим хувь нь уг арга хэмжээнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийллээ.

Энэхүү судалгаанд зээл аваад дор хаяж 6 сар болсон үр шим хүртэгчдийг хамруулсан ба судалгаанд оролцогчдын 83.4 хувь нь ашиг орлого нэмэгдэж, хөтөлбөрт хамрагдсаны үр шимээ хүртсэн гэж үзжээ. Түүнчлэн арга хэмжээний үр дүнд 1043 хүнийг ажлын байраар хангасан нь төсөл үр дүнтэй хэрэгжсэний бодит илэрхийлэл гэж дүгнэж байна. Тус хөтөлбөрөөр дамжуулан нийт 91 хөгжлийн бэрхшээлтэй хүнийг дэмжин ажилласан байна.

Та судалгааны дэлгэрэнгүй тайлантай доорх холбоосоор орж танилцана уу.     

Судалгааны нэгдсэн тайланг Монгол хэлээр эндээс үзнэ үү.https://www.mesp.mn/38/book#pdfflip-1672736757/1/         

Судалгааны нэгдсэн тайланг Англи хэлээр эндээс үзнэ үү. https://www.mesp.mn/38/book#pdfflip-1672737141/1/

Mesp

 

 




Судалгаа, Мэдээлэл