{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот

+976 75057570
info@meresp.mn
Mongolia.Employment.Support.Project
“ЭРЭЛТЭД НИЙЦСЭН УР ЧАДВАР ОЛГОХ ХӨТӨЛБӨР”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ УДИРДАМЖИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

админ,   4 сарын 04, 2023


"ЭРЭЛТЭД НИЙЦСЭН УР ЧАДВАР ОЛГОХ ХӨТӨЛБӨР”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ УДИРДАМЖИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Дэлхийн банкны санхүүжилттэй Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төслийн дэмжлэгтэйгээр “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлага, хувь хүний хэрэгцээнд тулгуурлан ажилгүй, ажил хайж байгаа, ажил олоход хүндрэлтэй болон мэргэшлийн түвшнээ ахиулах хүсэлтэй иргэдийг мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх богино хугацааны сургалтад хамруулж, мэдлэг, ур чадварыг үнэлж, гэрчилгээжүүлэн Монгол Улсын бүтээн байгуулалтад нэн шаардлагатай байгаа ажиллах хүчнийг бэлтгэх, иргэдийн тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой юм.

2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр "Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх удирдамжийн төслийг танилцуулах, хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтын чиглэлийг тодорхойлох зорилгоор уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Цахим хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, мэргэжлийн холбоод, зөвлөл болон бусад төлөөлөгчид оролцож санал, бодлоо солилцлоо.

Mesp

Mesp




Судалгаа, Мэдээлэл