админ, 4 сарын 14, 2021
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газруудын байр танхимыг засварлаж шинэлэг өнгө, төрхийг бүрдүүллээ
Дэлхийн банкны санхүүжилтээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хэрэгжүүлж буй “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2020 онд Завхан, Өвөрхангай, Увс, Дундговь, Орхон аймаг, Баянгол, Сонгинохарйхан, Багануур, Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдийн иргэдэд үйлчлэх өрөө, сургалтын танхим, ганцаарчилсан зөвлөгөөний өрөөг бүрэн засварлаж, шаардлагатай тавилга, хэрэгслээр хангалаа. Ингэснээр ажилд зуучлах, ажил хайгч нарт мэдээлэл, зөвлөгөө өгөх, ажлын байрны зарыг олон нийтэд түгээх зэрэг хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг үр дүнтэй хүргэх орчин нөхцлийг сайжруулан, үйлчилгээний шинэлэг өнгө төрхийг бүрдүүллээ. 2021 оны байдлаар Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газруудын засварын ажлыг дуусган, эдгээр аймгуудад ширээ, сандал, тавилга хэрэгсэл хүргүүлэхээр ажиллаж байна.
Засвар хийгдсэн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний өрөө, танхимын зургийг энд дарж үзнэ үү
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчныг бүрдүүлж, налуу зам тавих, ариун цэврийн өрөөг шаардлагатай тоноглолоор тохижуулах зэрэг ажлыг гүйцэтгэлээ.