{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот

+976 75057570
info@meresp.mn
Mongolia.Employment.Support.Project
ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА: ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗРЫН “EJOB” ПЛАТФОРМЫГ ХАРИУЦАЖ АЖИЛЛАХ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ

админ,   3 сарын 21, 2024


ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗРЫН “EJOB” ПЛАТФОРМЫГ ХАРИУЦАЖ АЖИЛЛАХ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ​

Захиалагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Тендер шалгаруулалтын төрөл: Үйлчилгээ

Тендер шалгаруулалтын дугаар: ОБҮДХЭТ/20240804009

Урилгын дугаар: ОБҮДХЭТ/20240804009

ХАА-ны мөрдөх журам: Дэлхийн банкны худалдан авах ажиллагааны журам

Тендер шалгаруулалтын нэр: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын eJob” платформыг хариуцаж ажиллах мэдээллийн технологийн зөвлөх сонгон шалгаруулах

Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын eJob” платформыг хариуцаж ажиллах мэдээллийн технологийн зөвлөх сонгон шалгаруулж авах ажилд үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Зөвлөх нь дараах шаардлагыг хангасан байна.

  1. Программ хангамжийн инженер, мэдээллийн системийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

ТЕНДЕРИЙН БАРИМТ БИЧИГ ТАТАЖ АВАХ

https://meresp.mn/files/editor/source/TOR_IT%20Consultant_GOLWS_MON.pdf

Үнийн саналыг тухайн байгууллагын албан тоотоор 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 11:00 цагаас өмнө procurement@mesp.mn цахим шуудангаар болон Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот төслийн байранд  цаасан хэлбэрээр ирүүлнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтээ доорх хаягаар хүргүүлнэ үү.

Хаяг:Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо , Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан бизнес центр, 501 тоот,

Утас:75057570, 89100999

Имэйл: procurement@mesp.mn


 




Судалгаа, Мэдээлэл