{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот

+976 75057570
info@meresp.mn
Mongolia.Employment.Support.Project
ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА: ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЗАСВАРЫН АЖИЛД ХЯНАЛТ ТАВИХ ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР

админ,   3 сарын 21, 2024


ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЗАСВАРЫН АЖИЛД ХЯНАЛТ ТАВИХ ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР

Захиалагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Тендер шалгаруулалтын төрөл: Үйчилгээ

Тендер шалгаруулалтын дугаар: ОБҮДХЭТ/20240804008

Урилгын дугаар: ОБҮДХЭТ/20240804008

ХАА-ны мөрдөх журам: Дэлхийн банкны худалдан авах ажиллагааны журам

Тендер шалгаруулалтын нэр: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын засварын ажилд хяналт тавих хяналтын инженер

Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын засварын ажилд хяналт тавих хяналтын инженер сонгон шалгаруулж авах ​ажилд үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Зөвлөх нь дараах шаардлагыг хангасан байна.

  1. Инженер, архитектур эсвэл бусад холбогдох чиглэлээр их дээд сургууль төгссөн байх /бакалаврын зэрэгтэй/
  2. Барилга байгууламжийн менежмент, инженер архитектур,  эсвэл холбогдох чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
  3. Инженер, барилга, засварын ажлын талаар өндөр мэдлэгтэй байх
  4. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн болон барилгын тухай хууль бусад холбогдох хууль тогтоомжийн мэдлэгтэй байх
  5. Багаар болон бие даан ажиллах чадвартай байх
  6. Дүн шинжилгээ хийх өндөр ур чадвартай байх

ТЕНДЕРИЙН БАРИМТ БИЧИГ ТАТАЖ АВАХ

https://meresp.mn/files/editor/source/TOR_Supervisor_MON.pdf

Үнийн саналыг тухайн байгууллагын албан тоотоор 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 11:00 цагаас өмнө procurement@mesp.mn цахим шуудангаар болон Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот төслийн байранд  цаасан хэлбэрээр ирүүлнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтээ доорх хаягаар хүргүүлнэ үү.

 

Хаяг:Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо , Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан бизнес центр, 501 тоот,

Утас:75057570, 89100999

Имэйл: procurement@mesp.mn