{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот

+976 75057570
info@meresp.mn
Mongolia.Employment.Support.Project
ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА: ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАРТ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ДОТООДЫН ЗӨВЛӨХИЙГ (БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ЗЭЭЛ ОЛГОХТОЙ ХОЛБООТОЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД) СОНГОН ШАЛГАРУУЛАХ

админ,   3 сарын 21, 2024


ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАРТ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ДОТООДЫН ЗӨВЛӨХИЙГ (БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ЗЭЭЛ ОЛГОХТОЙ ХОЛБООТОЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД) СОНГОН ШАЛГАРУУЛАХ

Захиалагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Тендер шалгаруулалтын төрөл: Үйлчилгээ

Тендер шалгаруулалтын дугаар: ОБҮДХЭТ/2024080423

Урилгын дугаар: ОБҮДХЭТ/2024080423

ХАА-ны мөрдөх журам: Дэлхийн банкны худалдан авах ажиллагааны журам

Тендер шалгаруулалтын нэр: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт дэмжлэг үзүүлэх дотоодын зөвлөхийг (бичил бизнес эрхлэгчдэд зээл олгохтой холбоотой үйл ажиллагаанд) сонгон шалгаруулах

Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт дэмжлэг үзүүлэх дотоодын зөвлөхийг (бичил бизнес эрхлэгчдэд зээл олгохтой холбоотой үйл ажиллагаанд) сонгон шалгаруулж авах ажилд үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Зөвлөх нь дараах шаардлагыг хангасан байна.

  1. Хөдөлмөр, нийгмийн хамгаалал болон бусад холбогдох чиглэлээр бакалавраас доошгүй зэрэгтэй
  2. Хөдөлмөр эрхлэлт болон бусад холбогдох салбарт 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай
  3. Хөдөлмөр эрхлэлтийн бодлого, дүрэм журмын талаар мэдлэг, ойлголттой байх

ТЕНДЕРИЙН БАРИМТ БИЧИГ ТАТАЖ АВАХ: 

https://meresp.mn/files/editor/source/TOR%20-%20NC-%20GOLWS%20MON%20NOL%2024%2002%2022.pdf

Дэлгэрэнгүй мэдээллийг https://tender.gov.mn, https://www.mlsp.gov.mn/  хаягуудаас мөн авч болно. 

Үнийн саналыг тухайн байгууллагын албан тоотоор 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 11:00 цагаас өмнө procurement@mesp.mn цахим шуудангаар болон Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот төслийн байранд  цаасан хэлбэрээр ирүүлнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтээ доорх хаягаар хүргүүлнэ үү.

Хаяг:Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо , Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан бизнес центр, 501 тоот,

Утас:75057570, 89100999

Имэйл: procurement@mesp.mn