админ, 4 сарын 11, 2024
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал 2024 онд батлагдсан бөгөөд уг шинэчилсэн найруулгын төслийг төрийн болон нийгмийн түншлэгч талуудад танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгээр Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглал судалгааны тайлан болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулан санал авч хэлэлцлээ.
Хуулийн төсөл нь макро эдийн засгийн түвшинд хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийн бодлого, түүний зарчим, зорилго хэрэгжүүлэх үндсэн чиглэл, хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллага, хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллага, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн тогтолцоо, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн орлого бүрдүүлэлт, санхүүжилт, зарцуулалтын үйл ажиллагааг боловсронгуй болгох эрх зүйн үндсийг тодорхойлох харилцааг зохицуулна.
Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт болон ажил олгогч нар оролцлоо.