{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Сан Бизнес центр, 501 тоот, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Бага тойруу, 14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар, Монгол улс

+976 75057570
info@mesp.mn
Mongolia.Employment.Support.Project
БАНК СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ

админ,   4 сарын 12, 2024


БАНК СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ 

Бичил бизнес эрхлэгчдийн аж ахуй эрхлэх санхүүгийн болон санхүүгийн бус чадавхыг дээшлүүлэх замаар ажлын байр хадгалах, шинээр бий болгох, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Дэлхийн банкны санхүүжилтээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох үйл ажиллагааг Улаанбаатар хот, 21 аймагт 2024 оноос 3 жилийн хугацаатайгаар хариуцан гүйцэтгэх банк сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Сонгон шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаас авна уу.

Хавсралтад заасан банканд тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын дагуу холбогдох бичиг баримт болон оролцох хүсэлтээ илэрхийлсэн албан бичгийн хамт 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 10:30 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан бизнес центр, 501 тоот. Утас:75057570 И-мэйл: procurement@mesp.mn