{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Сан Бизнес центр, 501 тоот, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Бага тойруу, 14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар, Монгол улс

+976 75057570
info@mesp.mn
Mongolia.Employment.Support.Project
ДОТООДЫН ЗӨВЛӨХИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ

админ,   4 сарын 23, 2024


БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙН

ХЭРЭГЖИЛТЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ДОТООДЫН ЗӨВЛӨХИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ

Захиалагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам                                                              

Тендер шалгаруулалтын төрөл: Зөвлөх үйлчилгээ                                                                          

Тендер шалгаруулалтын дугаар: ОБҮДХЭТ/2024080423                                               

Урилгын дугаар: ОБҮДХЭТ/2024080423                                                                                

ХАА-ны мөрдөх журам: Дэлхийн банкны худалдан авах ажиллагааны журам                        

Тендер шалгаруулалтын нэр: “Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр” хэрэгжүүлэхэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх дотоодын зөвлөхийг сонгон шалгаруулах

ХНХЯ-аас ДБ-ны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн хүрээнд “Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх дотоодын зөвлөхийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Зөвлөх нь хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдлагаар хангаж ажиллах Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт үйл ажиллагааны дэмжлэг үзүүлж, хэрэгжүүлэгч байгууллагуудын хоорондын зохицуулалтыг хангаж ажиллана.

Зөвлөхийн сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна:

  1.  Хөдөлмөр, нийгмийн хамгаалал болон бусад холбогдох чиглэлээр бакалавраас доошгүй зэрэгтэй;
  2.  Хөдөлмөр эрхлэлт болон бусад холбогдох салбарт 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
  3.  Хөдөлмөр эрхлэлтийн бодлого, дүрэм журмын талаар мэдлэг, ойлголттой байх.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://tender.gov.mn, https://www.mlsp.gov.mn/  болон доорх холбоосоор орж  авна уу. 

https://meresp.mn/files/editor/source/8.%20TOR%20-%20NC-%20GOLWS%20MON%20NOL%2024%2002%2022.pdf

Үнийн саналыг тухайн байгууллагын албан тоотоор 2024 оны 05 дүгээр сарын 03-ны өдрийн 11:00 цагаас өмнө procurement@mesp.mn цахим шуудангаар болон Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот төслийн байранд  цаасан хэлбэрээр ирүүлнэ.

Тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтээ доорх хаягаар хүргүүлнэ үү.

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо , Ерөнхий Сайд Амарын гудамж - 29, Сан бизнес центр, 501 тоот, Утас:75057570

Имэйл: procurement@mesp.mn