{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот

+976 75057570
info@meresp.mn
Mongolia.Employment.Support.Project
“ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕИЙН ДЭМЖЛЭГ БОЛОН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТӨСӨЛ”-ИЙН ХЭРЭГЖИЛТЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ДЭЛХИЙН БАНКНЫ ТОМИЛОЛТЫН БАГ 2024 ОНЫ 05-Р САРЫН 13-17-НЫ ӨДРҮҮДЭД МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАА

админ,   5 сарын 18, 2024


“Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх Дэлхийн банкны томилолтын баг Төслийн багийн удирдагч, ахлах эдийн засагч Янг Хуанг, эдийн засагч Наталия Миллан, нийгмийн хамгааллын ахлах мэргэжилтэн Н.Монголмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр 2024 оны 05-р сарын 13-17-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаа. Энэ хугацаанд томилолтын баг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга, болон төсөлтэй холбоотой яам, агентлагийн газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд болон төсөл хэрэгжүүлэх нэгж, захиралтай уулзалт хийв. 

Уулзалтын үр дүнд төслийн хүрээнд хийгдэж байгаа хэд хэдэн чухал ажлын явцтай танилцаж санал зөвлөгөө өгөв. Үүнд иргэд, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих санхүүгийн зээл, хөдөлмөрийн зах зээлд нэн шаардлагатай байгаа ур чадварын сургалтуудын хэрэгжилттэй танилцах гэх мэт ажлууд багтсан байна.




Судалгаа, Мэдээлэл