{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот

+976 75057570
info@meresp.mn
Mongolia.Employment.Support.Project
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УРИЛГА

админ,   5 сарын 29, 2024


 eJob платформд шинээр оруулсан ажил мэргэжлүүдийн ажлын байрны дэлгэрэнгүй тодорхойлолтыг боловсруулахад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд дэмжлэг үзүүлэх үндэсний зөвлөх байгууллага  

Дугаар: ОБҮДХЭТ/C3-CS-2023-4

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь  эрх бүхий зөвлөх компаниудыг Зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонирхолоо илэрхийлэхийг урьж байна. Сонирхсон зөвлөхүүд нь үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах шаардлага, туршлагатай болохыг нотолсон мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

Зөвлөхийн ажлын туршлага, танилцуулга

Зөвлөх баг 3-аас доошгүй мэргэжлийн гишүүнтэй байна.

Зөвлөх компанид тавигдах шаардлага:

  • Албан ёсны бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага/ төрийн бус байгууллага дэлгэрэнгүй танилцуулга;
  • Зөвлөх компани нь ажил, мэргэжлийн тодорхойлолт холбогдох чиг үүргийг боловсруулах чадвартай багтай байх;
  • Мэдээллийн технологийн дунд түвшний мэдлэгтэй 1 гишүүнтэй байх;

Зөвлөх компани нь дараах шаардлагыг хангасан  гишүүдтэй байна.

Зөвлөх (Хамгийн багадаа 2 зөвлөхтэй байна)

  • Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, үндэсний ажил мэргэжлийн ангилал, ажлын байрны тодорхойлолт, ур чадвар хөгжүүлэх чиглэлээр бодлого боловсруулах болон хэрэгжүүлэх түвшинд хамгийн багадаа 5 жилийн ажлын туршлагатай байх;
  • Ажил, мэргэжил, мэргэжлийн ангилал, ажил үүрэг, шаардлагуудын талаар нарийн мэдлэг/туршлагатай байх;
  • Зөвлөх баг нь хөдөлмөрийн эдийн засаг, хүний ​​нөөц болон бусад холбогдох чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй 2 гишүүнтэй байх;
  • Багийн гишүүд үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолтыг боловсруулж байсан туршлагатай бол давуу тал болно;
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;

Мэдээллийн технологийн зөвлөх

  • Мэдээллийн технологи, компьютерын шинжлэх ухааны чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх;
  • Мэдээллийн технологи, компьютер, программ хангамжийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  • Өгөгдлийн сан зохион байгуулах ажлын туршлагатай байх;
  • Англи, Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх;

Санал ирүүлэх

1) Зөвлөх  байгууллагын ажлын туршлагыг багтаасан товч танилцуулга;

2) Багийн гишүүдийн СV, боловсролын гэрчилгээний хуулбар;

3) Ижил төстэй ажлын туршлагыг нотлох 3-аас доошгүй лавлагаа тодорхойлолт;

Өмнө нь Дэлхийн банк болон бусад олон улсын донор байгууллагуудтай хамтран ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;

Мэдүүлгээ ирүүлэх хүсэлтэй байгууллага нь зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичгийг 2024 оны 6 дугаар сарын 10-ний өдрийн 11.00 цагт хэвлэмэл (цаасаар) хэлбэрээр мөн procurement@meresp.mn хаягаар файлаар Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төслийн байранд битүүмжилж ирүүлнэ. Зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг www.mlsp.gov.mn; www.meresp.mn цахим хуудаснаас авна уу.

Шууд үзэх: https://meresp.mn/files/editor/source/TOR_65%20detailed%20description_ENG.pdf

Нэмэлт мэдээллийг ажлын өдөр 09:00-17:00 цагийн хооронд доорх хаягаар ирж авна уу.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг:

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий Сайд С.Амарын гудамж, Сан бизнес центр, 501 тоот -Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл,

Утас: +(976)-75057570

 

 

 




Судалгаа, Мэдээлэл