{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот

+976 75057570
info@meresp.mn
Mongolia.Employment.Support.Project
Ажил мэргэжлийн стандарт боловсруулах зөвлөх байгууллага сонгон шалгаруулах

админ,   7 сарын 23, 2024


Ажил мэргэжлийн стандарт боловсруулах

зөвлөх байгууллага

 

Дугаар: ОБҮДХЭТ/C3-CS-2023-11-1

Ажлын зорилго

Зорилго

Энэхүү ажил нь “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдамж”-ид тодорхойлсон хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй байгаа 20 мэргэжлээр ажил мэргэжлийн стандарт боловсруулах/ шинэчлэн сайжруулах зорилготой.

Ажлын хамрах хүрээ

  • Зөвлөх компани 20 ажил мэргэжлийн стандартыг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 04 дүгээр тогтоолоор баталсан “Ажил мэргэжлийн стандарт боловсруулах аргачлал”-ын дагуу боловсруулах/ шинэчлэх ажлыг инженер, техникийн ажилтан, ажил олгогч, мэргэжлийн холбоо, зөвлөлийн төлөөллийг оролцуулан гүйцэтгэх;
  • Шинээр боловсруулсан/ шинэчилсэн ажил мэргэжлийн стандартыг танилцуулж хэлэлцүүлэх 2 удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил болон бусад оролцогч талуудыг оролцуулан зохион байгуулах;
  • Уулзалт, хэлэлцүүлэгт оролцогчид болон ХНХЯ, ТХН-ийн санал, зөвлөмжийг тусган ажил мэргэжлийн стандартыг сайжруулж, эцэслэх;
  • Боловсруулсан/ шинэчилсэн ажил мэргэжлийн стандартад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээр дүгнэлт гаргуулж, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөр батлуулахад дэмжлэг үзүүлэх.

Зөвлөхийн ажлын туршлага, танилцуулга

Зөвлөх баг 4-өөс доошгүй мэргэжлийн гишүүнтэй байна.

Зөвлөх компанид тавигдах шаардлага:

  • Албан ёсны бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага/ төрийн бус байгууллага;
  • Ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллага байх;
  • Ажил мэргэжлийн стандарт боловсруулж байсан туршлагатай байх;
  • Холбогдох үндэсний хууль тогтоомж, практик, олон улсын ажил мэргэжлийн стандартын талаар өндөр мэдлэгтэй байх;
  • Ажил мэргэжлийн стандарт боловсруулахад мэргэжлийн холбоод, зөвлөл, ажил олгогчидтой нягт хамтарч ажилласан туршлагатай байх.

 Санал ирүүлэх

1) Зөвлөх  байгууллагын ажлын туршлагыг багтаасан товч танилцуулга;

2) Багийн гишүүдийн СV, боловсролын гэрчилгээний хуулбар;

3) Ижил төстэй ажлын туршлагыг нотлох гэрээ тодорхойлолт;

Өмнө нь Дэлхийн банк болон бусад олон улсын донор байгууллагуудтай хамтран ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;

Мэдүүлгээ ирүүлэх хүсэлтэй байгууллага нь зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичгийг 2024 оны 8 дугаар сарын 08-ний өдрийн 11.00 цагт хэвлэмэл (цаасаар) хэлбэрээр мөн procurement@meresp.mn хаягаар файлаар Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төслийн байранд битүүмжилж ирүүлнэ. Зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг www.mlsp.gov.mn; www.meresp.mn цахим хуудаснаас авна уу.

Ажлын даалгаварыг эндээс авна уу.

 

Нэмэлт мэдээллийг ажлын өдөр 09:00-17:00 цагийн хооронд доорх хаягаар ирж авна уу.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг:

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий Сайд С.Амарын гудамж, Сан бизнес центр, 501 тоот -Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл,

Утас: +(976)-75057570




Судалгаа, Мэдээлэл