{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот

+976 75057570
info@meresp.mn
Mongolia.Employment.Support.Project
Төслийн хүрээнд 2021 оны 3 сарын байдлаар нийт 1113 бичил бизнес эрхлэгч иргэнд 9,9 тэрбум төгрөгийн жижиг зээл олголоо.

админ,   4 сарын 15, 2021


Төслийн хүрээнд 2021 оны 3 сарын байдлаар нийт 1113 бичил бизнес эрхлэгч иргэнд 9,9 тэрбум төгрөгийн жижиг зээл олголоо

Төслийн үйл ажиллагаа үндсэн 4 бүрэлдэхүүн хэсгээс бүрдэх бөгөөд 2 дугаар бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд бичил бизнес эрхлэгчдийн аж ахуй эрхлэх чадавхыг хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгох, цаашид тогтвортой хадгалахыг дэмжих зорилго бүхий цогц арга хэмжээг хэрэгжүүлж байна. 

  • Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээ нь: Бизнесийн төсөл, төлөвлөгөө боловсруулах зээлийн өмнөх сургалт
  •  Хүүгийн хөнгөлөлттэй, 24 сарын хугацаатай 5-10 сая төгрөгийн жижиг зээл 
  • Бизнесээ өргөжүүлж, хөгжүүлэх, санхүүгийн бүртгэл, маркетинг, борлуулалтын чиглэлээр чадавх бэхжүүлэх зээлийн дараах сургалт, зөвлөн туслах үйлчилгээ гэсэн арга хэмжээнээс бүрдэнэ.

Жижиг зээлийг арилжааны банкуудаар дамжуулан 2019 оны 12 сараас эхлэн олгож байгаа бөгөөд 2021 оны 3 сарын байдлаар нийт 1113 бичил бизнес эрхлэгч иргэнд 9,9 тэрбум төгрөгийн жижиг зээлийг олгож, 600 орчим иргэнийг зээлийн дараах сургалт, зөвлөн туслах үйлчилгээнд хамруулан, бизнесээ тогтвортой эрхэлж, өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. Арга хэмжээний үр дүнд нийт 2258 ажлын байр бий болсон бөгөөд үүнээс 1499 ажлын байрыг хадгалж, 759 ажлын байр шинээр бий болсон байна.

Бичил бизнесийг дэмжих арга хэмжээнд хамрагдах 9 алхамын талаар энд дарж үзнэ үү

Mesp

 

 

 

 




Судалгаа, Мэдээлэл