{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот

+976 75057570
info@meresp.mn
Mongolia.Employment.Support.Project
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УРИЛГА

админ,   7 сарын 23, 2024


ТХН-ийн холбогдох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх дотоодын зөвлөх ажиллуулах

 Дугаар: ОБҮДХЭТ/C3-CS-2024-12

Зөвлөх үйлчилгээний зорилго:

Энэхүү зөвлөх үйлчилгээний үндсэн зорилго нь Төслийн 3 дугаар бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд төслийн талаарх олон нийт, төслийн үр шим хүртэгчид болон гол оролцогч талуудын ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн Мэдээлэл сурталчилгааны үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн.

ОБҮХЭД-ийн 2024 оны Мэдээлэл сурталчилгааны ажлын төлөвлөгөөнд төслийн бүрэлдэхүүн хэсэг тус бүрийн үр дүнтэй холбоотой мэдээлэл сурталчилгааны материалууд боловсруулах, сурталчилгааны компанит үйл ажиллагааг зохион байгуулах ажлууд тусгагдсан.

Дээр дурдсан ОБҮХЭД-ийн 2024 оны Мэдээлэл сурталчилгааны ажлын төлөвлөгөөг төслийн үлдсэн хугацаанд хэрэгжүүлэхэд ОБҮХЭДТ -ийн Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН)-д  нэмэлт дэмжлэг туслалцаа шаардлагатай байгаа юм. Энэ ажлын даалгавар нь ХНХЯ-нд техникийн дэмжлэг үзүүлэх дотоодын зөвлөхийн гүйцэтгэх ажлын хүрээ, гарах үр дүнг тодорхойлно.     Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь  эрх бүхий зөвлөх компаниудыг Зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонирхолоо илэрхийлэхийг урьж байна. Сонирхсон зөвлөх нь үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах шаардлага, туршлагатай болохыг нотолсон мэдээллийг ирүүлнэ.

Үүнд:

Зөвлөхүүд дараах мэргэжил, туршлага, ур чадвартай байх шаардлагатай:

Боловсрол:

  • Сэтгүүл зүй, Олон нийтийн харилцаа,Хүний нөөц  болон холбогдох чиглэлээр их сургуулийн (бакалавр болон түүнээс дээш зэрэг) зэрэг цолтой байх,

Туршлага

  • Олон нийтийн харилцааны чиглэлээр ажилласан 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай байх,  донор байгууллагуудын төсөл, хөтөлбөрүүд болон төрийн байгууллагуудад ажилласан бол давуу тал болно;
  • Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл (уламжлалт мэдээллийн  хэрэгслүүд болон сошиал медиа)-д ажиллаж байсан туршлагатай;

Ур чадвар

  • Цахим хуудас болон олон нийтийн бусад мэдээллийн хэрэгсэлд зориулан мэдээ материал бэлтгэх, редакторлах өндөр ур чадвартай байх;
  • Сошиал медиа сувгууд болон тэдгээрийн үзэгч, уншигчдын талаарх ойлголттой байх;
  • Adobe Creative Suite (Illustrator and InDesign) программ дээр ажиллах мэдлэг туршлагатай байх;
  • Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн талаар мэдлэгтэй бол давуу тал болно;

Хэлний мэдлэг

  • Монгол хэлний бичгийн өндөр ур чадвартай байх.

2. Санал ирүүлэх

1) СV товч танилцуулга, боловсролын гэрчилгээний хуулбар

2) Ижил төстэй ажлын туршлагыг нотлох 3-аас доошгүй лавлагаа тодорхойлолт;

Өмнө нь Дэлхийн банк болон бусад олон улсын донор байгууллагуудтай хамтран ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;

Мэдүүлгээ ирүүлэх хүсэлтэй байгууллага нь зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичгийг 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 11.00 цагт хэвлэмэл (цаасаар) хэлбэрээр мөн procurement@meresp.mn хаягаар файлаар Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төслийн байранд битүүмжилж ирүүлнэ. Зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг www.mlsp.gov.mn; www.meresp.mn цахим хуудаснаас авна уу.

Ажлын даалгаварыг эндээс авна уу

Нэмэлт мэдээллийг ажлын өдөр 09:00-17:00 цагийн хооронд доорх хаягаар ирж авна уу.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг:

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий Сайд С.Амарын гудамж, Сан бизнес центр, 501 тоот -Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл,

Утас: +(976)-75057570




Судалгаа, Мэдээлэл