{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот

+976 75057570
info@meresp.mn
Mongolia.Employment.Support.Project
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний ажилтнуудыг чадавхижуулах сургалтын материалыг видео болгон хөрвүүлэх зөвлөх үйлчилгээний урилга

админ,   7 сарын 23, 2024


Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний ажилтнуудыг чадавхижуулах сургалтын материалыг видео болгон хөрвүүлэх зөвлөх байгууллага

Дугаар: ОБҮДХЭТ/C3-CS-2024-6

Ажлын зорилго

Энэхүү ажлын даалгаврын зорилго нь Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний ажилтнуудыг чадавхижуулах сургалтын материалыг видео болгон хөрвүүлэх. Ажилтнуудын мэдлэгийг дээшлүүлж хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэхэд илүү үр дүнтэй, чанартай хүргэхэд хувь нэмэр оруулна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь  эрх бүхий зөвлөх компаниудыг Зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонирхолоо илэрхийлэхийг урьж байна. Сонирхсон зөвлөхүүд нь үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах шаардлага, туршлагатай болохыг нотолсон мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

Зөвлөхийн ажлын туршлага, танилцуулга

Зөвлөх баг 4-өөс доошгүй мэргэжлийн гишүүнтэй байна.

Зөвлөх компанид тавигдах шаардлага:

  • Албан ёсны бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага/ төрийн бус байгууллага;
  • Зөвлөх компани нь мэргэжлийн сургалт, насанд хүрэгчдийн сургалтыг видео контент болгон хөгжүүлэх  чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх (өмнөх ажлын туршлага болон видео контент хөгжүүлж байсан туршлагыг  баримтжуулсан нотлох баримтыг гаргаж өгөх шаардлагатай);
  • Зөвлөх компани нь видео контент хөгжүүлэх тоног төхөөрөмжтэй байх. Камер, микрофон, гэрэлтүүлэг, видео засварлах программ хангамж зэрэг чанартай видео контент бэлдэх бүрэн тоног төхөөрөмжтэй байх.

 Зөвлөх компани нь дараахь шаардлагыг хангасан  гишүүдтэй байна.

Арга зүйн зөвлөх 

  • Контент үйлдвэрлэгч, харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй эсвэл холбогдох чиглэлээр магистрын зэрэгтэй;
  • Боловсролын салбар болон харилцаа холбооны чиглэлээр таваас доошгүй жил ажилласан туршлагатай;
  • Зохион байгуулалтын өндөр ур чадвартай;
  •  Монгол хэлний бичгийн өндөр чадвартай;
  • Баг удирдах чадвартай;
  • Мэдээлэл үр дүнг товч ойлгомжтой, зорилтот бүлгийн үзэгчдэд үр дүнтэй хүргэх чадвартай;
  • Баримт бичиг боловсруулах өндөр ур чадвартай;

Сургагч багш

  • Насанд хүрэгчдийн боловсрол олгогч, эсвэл багшлах чиглэлээр дор хаяж магистрын зэрэгтэй байх;
  • Боловсролын салбарт 5-аас доошгүй жил ажилласан, сургалт заах, багшлах чиглэлээр дор хаяж 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  • Монгол хэлний бичгийн өндөр чадвартай;
  • Илтгэх ур чадвартай;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Мэдээлэл үр дүнг товч ойлгомжтой, зорилтот бүлгийн үзэгчдэд үр дүнтэй хүргэх чадвартай;
  • Баримт бичиг боловсруулах өндөр ур чадвартай;

График дизайнер  (2 График дизайнер)

  • График дизайнерын чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Видео болон анимэйшн контент хөгжүүлэх 3-аас доошгүй төсөлд график дизайнер/зураачаар ажилласан туршлагатай;
  • График дизайнер/зураачийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан байх;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Мэдээлэл үр дүнг товч ойлгомжтой, зорилтот бүлгийн үзэгчдэд үр дүнтэй хүргэх чадвартай;

2. Санал ирүүлэх

1) Зөвлөх  байгууллагын ажлын туршлагыг багтаасан товч танилцуулга;

2) Багийн гишүүдийн СV, боловсролын гэрчилгээний хуулбар;

3) Ижил төстэй ажлын туршлагыг нотлох гэрээ тодорхойлолт;

Өмнө нь Дэлхийн банк болон бусад олон улсын донор байгууллагуудтай хамтран ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;

Мэдүүлгээ ирүүлэх хүсэлтэй байгууллага нь зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичгийг 2024 оны 8 дугаар сарын 08-ний өдрийн 11.00 цагт хэвлэмэл (цаасаар) хэлбэрээр мөн procurement@meresp.mn хаягаар файлаар Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төслийн байранд битүүмжилж ирүүлнэ. Зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг www.mlsp.gov.mn; www.meresp.mn цахим хуудаснаас авна уу.

 Ажлын даалгавар/англи/-ыг, /монгол хэлээр/ эндээс авна уу.

Нэмэлт мэдээллийг ажлын өдөр 09:00-17:00 цагийн хооронд доорх хаягаар ирж авна уу.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг:

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий Сайд С.Амарын гудамж, Сан бизнес центр, 501 тоот -Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл,

Утас: +(976)-75057570




Судалгаа, Мэдээлэл