админ, 8 сарын 13, 2024
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан тус яамнаас Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн хэрэгжилтийн явц, үр дүнтэй 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр танилцлаа. Уулзалтад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, Хөдөлмөрийн бодлогын газрын дарга Б.Алимаа нар болон төсөл хэрэгжүүлэх нэгж оролцлоо. Уулзалтаар сайд Л.Энх-Амгалан хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний зохион байгуулалт, үр дүнг нэмэгдүүлэх зорилготой хөдөлмөр эрхлэлтийн цахим систем "И-Жоб" платформыг өргөжүүлэн хөгжүүлэх, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ажил олгогч болон ажил хайгч иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ур чадварын болон мэргэшүүлэх сургалтуудыг үр дүнтэй зохион байгуулах, хөдөлмөрийн зах зээлийн цогц судалгаа, шинжилгээ, үнэлгээ хийх зэрэг стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх талаар санал зөвлөмж өгөв.