{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот

+976 75057570
info@meresp.mn
Mongolia.Employment.Support.Project
Хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн систем “И-Жоб” платформ хэрэглэгчдийн компьютер, тоног төхөөрөмж шинэчлэгдлээ.

админ,   9 сарын 26, 2024


Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2022-2027 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Цахим Үндэстэн” арга хэмжээний хүрээнд Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт, “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн арга зүйн дэмжлэгтэйгээр хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн систем “eJob” платформыг хөгжүүлж улсын хэмжээнд 2022 оны 11 дүгээр сард нэвтрүүлсэн ба 2024 оны 9 дүгээр сарын байдлаар “И-Жоб” платформд ажил хайгч 158508, ажил олгогч 18506 бүртгэлтэй байгаа ба 52050 иргэд ажилд зуучлагдсан үр дүнтэй байна.

“И-Жоб” платформын ашиглалт, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтнүүдийн компьютер, тоног төхөөрөмжийг шинэчлэж байна.  Одоогийн байдлаар Архангай, Баян-Өлгий, Дорноговь, Говьсүмбэр, Дорнод, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Төв болон Ховд аймгуудын хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, хэлтэст (ХХҮГХ) компьютер, тоног төхөөрөмж хүргэгдэж шинэчлэгдсэн байна.




Судалгаа, Мэдээлэл