{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот

+976 75057570
info@meresp.mn
Mongolia.Employment.Support.Project
ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА : ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ МАТЕРИАЛ ХЭВЛЭХ

админ,   10 сарын 23, 2024


ТӨСЛИЙН ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ МАТЕРИАЛ, ТАНИЛЦУУЛГА, ГАРЫН АВЛАГА, МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙГ ХЭВЛЭХ

Захиалагч:Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Тендер шалгаруулалтын төрөл: Бараа

Тендер шалгаруулалтын дугаар: ОБҮДХЭТ/C3-NS-2023-17-1

Урилгын дугаар: ОБҮДХЭТ/C3-NS-2023-17-1

ХАА-ны мөрдөх журам: Дэлхийн банкны худалдан авах ажиллагааны журам

Тендер шалгаруулалтын нэр: Төслийн зар сурталчилгааны материал, танилцуулга, гарын авлага, мэдээ мэдээллийг хэвлэх

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж байгаа “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн мэдээлэл, сурталчилгааны ажлын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, арга хэмжээг таниулан сурталчлах танилцуулга, брошур, гарын авлага, сурталчилгааны материалуудыг хэвлэх ажил гүйцэтгэх үнийн санал ирүүлэхийг урьж байна

Тендерт оролцогч хуулийн этгээд дараах шаардлага хангасан байна. Үүнд:

  • Албан ёсны бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага байх  /Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/;
  • Хэвлэлийн үйлдвэрлэлийн газартай байх;
  • Ижил төрлийн ажил гүйцэтгэсэн туршлагатай байх;
  • Өмнө нь Дэлхийн банк болон бусад олон улсын донор байгууллагуудтай хамтран ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
  • Нийлүүлэхээр санал болгож буй бараа бүтээгдэхүүний техник тодорхойлолт захиалагчийн шаардсан техник топорхойлолттой харьцуулж хүснэгтээр баталгаажуулсан байх;

Үнийн саналыг тухайн байгууллагын албан тоотоор 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11:00 цагаас өмнө procurement@meresp.mn цахим шуудангаар болон Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот төслийн байранд  цаасан хэлбэрээр ирүүлнэ.

Ажлын даалгавар www.mlsp.gov.mn сайтаас авах болон нэмэлт мэдээллийг ажлын өдөр 09:00-17:00 цагийн хооронд доорх хаягаар ирж авна уу.

Хаяг:Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо , Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан бизнес центр, 501 тоот,

Утас:75057570

Имэйл: procurement@meresp.mn