{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот

+976 75057570
info@meresp.mn
Mongolia.Employment.Support.Project
ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА : НЭВТРҮҮЛЭГ ХИЙХ, ВИДЕО НАЙРУУЛАН БЭЛТГЭХ

админ,   10 сарын 23, 2024


ТӨСЛИЙН ҮР ДҮН ХЭРЭГЖИЛТИЙГ МЭДЭЭЛСЭН ЯРИЛЦЛАГА, НЭВТРҮҮЛЭГ ХИЙХ, ВИДЕО НАЙРУУЛАН БЭЛТГЭХ

Захиалагч:Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Тендер шалгаруулалтын төрөл: Ажил, үйлчилгээ

Тендер шалгаруулалтын дугаар: ОБҮДХЭТ/C3-NS-2023-18-1

Урилгын дугаар: ОБҮДХЭТ/C3-NS-2023-18-1

ХАА-ны мөрдөх журам: Дэлхийн банкны худалдан авах ажиллагааны журам

Тендер шалгаруулалтын нэр: Төслийн үр дүн хэрэгжилтийг мэдээлсэн ярилцлага, нэвтрүүлэг хийх, видео найруулан бэлтгэх зөвлөхийн буй үйлчилгээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж байгаа “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн төсөл, хөтөлбөр, арга хэмжээний талаарх мэдээ, мэдээлэл, ярилцлага, нэвтрүүлгийн видео найруулан бэлтгэж телевиз, олон нийтийн сувгуудаар цацахад зориулсан бүтээгдэхүүнийг хийж гүйцэтгэх үнийн санал ирүүлэхийг урьж байна

Тендерт оролцогч хуулийн этгээд дараах шаардлага хангасан байна. Үүнд:

  • Албан ёсны бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага байх  /Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/;
  • Сонирхсон этгээд нь видео контент найруулан бүтээх, нэвтрүүлэг, танилцуулга видео бэлтгэх чиглэлээр 3-аас доошүй жил ажилласан туршлагатай байх
  • Видео контент бүтээх тоно төхөөрөмжтэй байх (Камер, микрофон, гэрэлтүүлэг, видео засварлах программ хангамж зэрэг чанартай видео контент бэлдэх тоног төхөөрөмжтэй/

Үнийн саналыг тухайн байгууллагын албан тоотоор 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11:00 цагаас өмнө procurement@meresp.mn цахим шуудангаар болон Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот төслийн байранд  цаасан хэлбэрээр ирүүлнэ.

Ажлын даалгавар www.mlsp.gov.mn сайтаас авах болон нэмэлт мэдээллийг ажлын өдөр 09:00-17:00 цагийн хооронд доорх хаягаар ирж авна уу.

Хаяг:Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо , Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан бизнес центр, 501 тоот,

Утас:75057570

Имэйл: procurement@meresp.mn