админ, 10 сарын 23, 2024
АЖИЛ ХАЙГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БОЛОН ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛСАН "eJOB" ПЛАТФОРМЫН ВИДЕО ТАНИЛЦУУЛГА ХИЙХ
Захиалагч: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Тендер шалгаруулалтын төрөл: Ажил, үйлчилгээ
Тендер шалгаруулалтын дугаар: ОБҮДХЭТ/C1-NC-2024-7
Урилгын дугаар: ОБҮДХЭТ/C1-NC-2024-7
ХАА-ны мөрдөх журам: Дэлхийн банкны худалдан авах ажиллагааны журам
Тендер шалгаруулалтын нэр: Ажил хайгч, ажил олгогч болон олон нийтэд зориулсан "eJOB" платформын видео танилцуулга хийх
Тендерт оролцогч хуулийн этгээд дараах шаардлага хангасан байна. Үүнд:
- Албан ёсны бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага/төрийн буй байгууллага байх /Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/;
- Зөвлөх компани нь видео контент найруулан бүтээх, нэвтрүүлэг, танилцуулга видео бэлтгэх чиглэлээр 5-аас доошүй жил ажилласан туршлагатай байх
- Видео контент бүтээх тоно төхөөрөмжтэй байх (Камер, микрофон, гэрэлтүүлэг, видео засварлах программ хангамж зэрэг чанартай видео контент бэлдэх тоног төхөөрөмжтэй/
Зөвлөх компани нь дараах шаардлагыг хангасан гишүүдтэй байна.
Нэвтрүүлэгч/Хөтлөгч
• Сэтгүүл зүй, харилцаа холбоо, холбогдох чиглэлээр дор хаяж бакалаврын зэрэгтэй байх;
• Телевиз, радиод нэвтрүүлэгч, хөтлөгчөөр дор хаяж 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;
• Монгол хэлний бичгийн өндөр чадвартай;
• Илтгэх ур чадвартай;
• Багаар ажиллах чадвартай;
• Мэдээлэл үр дүнг товч ойлгомжтой, зорилтот бүлгийн үзэгчдэд үр дүнтэй хүргэх чадвартай;
• Баримт бичиг боловсруулах өндөр ур чадвартай;
График дизайнер
• График дизайнерын чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
• Видео болон анимэйшн контент хөгжүүлэх 3-аас доошгүй төсөлд график дизайнер/зураачаар ажилласан туршлагатай;
• График дизайнер/зураачийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан байх;
• Багаар ажиллах чадвартай;
• Мэдээлэл үр дүнг товч ойлгомжтой, зорилтот бүлгийн үзэгчдэд үр дүнтэй хүргэх чадвартай;
• Баримт бичиг боловсруулах өндөр ур чадвартай;
Үнийн саналыг тухайн байгууллагын албан тоотоор 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11:00 цагаас өмнө procurement@meresp.mn цахим шуудангаар болон Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот төслийн байранд цаасан хэлбэрээр ирүүлнэ.
Ажлын даалгавар www.mlsp.gov.mn сайтаас авах болон нэмэлт мэдээллийг ажлын өдөр 09:00-17:00 цагийн хооронд доорх хаягаар ирж авна уу.
Хаяг:Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо , Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан бизнес центр, 501 тоот,
Утас:75057570
Имэйл: procurement@meresp.mn