админ, 10 сарын 25, 2024
ТӨСЛИЙН ҮР ШИМ ХҮРТЭГЧИД БОЛОХ БИЗНЕС ЭРХЛЭГЧИД БОЛОН И-ЖОБ (eJOB) ОНЛАЙН ПОРТАЛ ХЭРЭГЛЭГЧДИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА ХИЙХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨХ БАЙГУУЛЛАГА
Захиалагч: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Бичил бизнес эрхлэгчдийн дэмжлэг авсан үр шим хүртэгчид болон онлайн портал хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг үнэлж, хөтөлбөр, үйлчилгээ, арга хэмжээний үр дүн болон цаашид хэрэгжүүлэхэд анхаарах санал, зөвлөмж боловсруулах ажлыг хариуцан гүйцэтгэх зөвлөх байгууллагыг сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна.
Зөвлөх байгууллага нь судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэдэг туршлага бүхий үндэсний ААНБ байна. Судалгааны байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна:
- Байгууллага нь 5-аас доошгүй жил ижил төстэй чанарын судалгаа, шинжилгээний ажлыг амжилттай гүйцэтгэсэн туршлагатай байх; үр шим хүртэгчдийн мөшгөх судалгаа, үйлчлүүлэгч/хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа, ярилцлагын судалгаа хийсэн туршлагатай байх;
- Судалгааг төлөвлөх, зохион байгуулах, бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь хүлээлгэн өгөх туршлага, хариуцлага, чадамжтай байх;
- Судалгааны мэдээлэл цуглуулах тоологчдыг хурдан гэрээлэх, сургах чадамжтай байх;
- Тайлан бичих, товч илтгэл, мэдээлэл хийх өндөр чадвартай байх;
- Цахимаар мэдээлэл цуглуулах орчин/платформ бүрдсэн;
- Монгол, англи хэлний өндөр чадвартай байх;
Мэдүүлгээ ирүүлэх хүсэлтэй байгууллага нь үнийн санал болон зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичгийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 10.00 цагт хэвлэмэл (цаасаар) хэлбэрээр мөн procurement@meresp.mn хаягаар файлаар Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төслийн байранд битүүмжилж ирүүлнэ.
Ажлын даалгавар www.mlsp.gov.mn сайтаас авах болон нэмэлт мэдээллийг ажлын өдөр 09:00-17:00 цагийн хооронд доорх хаягаар ирж авна уу.
Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг:
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий Сайд С.Амарын гудамж, Сан бизнес центр, 501 тоот -Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл,
Утас: +(976)-75057570