{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот

+976 75057570
info@meresp.mn
Mongolia.Employment.Support.Project
“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд сайн дурын даатгуулагчид болох 120 мянган иргэдийг НДШ-ээс чөлөөлөхөд дэмжлэг үзүүлж байна

админ,   8 сарын 27, 2020


“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд сайн дурын даатгуулагчид болох 120 мянган иргэдийг НДШ-ээс чөлөөлөхөд дэмжлэг үзүүлж байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 25,0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийг 2017 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлжээ. Төсөл нь 2021 хүртэл хэрэгжих бөгөөд хөдөлмөрийн зах зээл дэх боломжийг ажил хайгч болон бичил бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй хүргэх, КОВИД-19 цар тахлаас үүдсэн хямралын үед зохих шалгуур хангасан ажиллагчдад түр хугацааны хөнгөлөлт үзүүлэх зорилготой юм.

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл” нь нийт дөрвөн бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хэрэгжиж байна.

  1. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг үйлчлүүлэгч төвтэй болгон хөгжүүлэх

Үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэх орчин, нөхцөлийг сайжруулж, ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх, төрийн болон хувийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах болон хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг шинэчлэн хөгжүүлэхэд чиглэгдэнэ.

        2. Хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй хөтөлбөрүүдийг бэхжүүлэх

Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийн хүрээнд бичил бизнес эрхлэгчдийн аж ахуй эрхлэх чадавхыг хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгох, цаашид тогтвортой хадгалахыг дэмжих санхүүгийн болон санхүүгийн бус цогц дэмжлэг, арга хэмжээг зохион байгуулж байна. Төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шинэлэг арга хэлбэр, үйл ажиллагаа бүхий орон нутгийн онцлогт нийцсэн төсөл санаачлан, туршин хэрэгжүүлэх юм.

        3. Хөдөлмөрийн зах зээлийн дүн шинжилгээг сайжруулах

Хөдөлмөрийн зах зээлийн барометрийн болон Ажиллах хүчний судалгааг өргөжүүлэн зохион байгуулахад холбогдох судалгаа, шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн цар хүрээ, чанар, хүртээмжийг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.

        4. КОВИД-19 цар тахлын үед зохих шалгуур хангасан ажиллагчдад түр хугацааны хөнгөлөлт үзүүлэх

КОВИД-19 цар тахлаас үүдсэн хямралын үед сайн дурын даатгалд хамрагдаж буй 120,000 орчим ажиллагчдыг 6 сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх арга хэмжээнд дэмжлэг үзүүлж байна. Сайн дурын даатгалд хамрагдаж буй иргэдийн ихэнх нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил бизнес эрхлэгч, малчид, хөдөө аж ахуйн салбар болон албан бус салбарт ажиллаж байгаа цалин хөлстэй ажиллагчид байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбоо барина уу.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Моодун цамхаг, 8 давхар, 801 тоот

Утас: 76000071, 76000072, 76000073

И-мэйл хаяг: Info@mesp.mn

Цахим хуудас: https://www.facebook.com/Mongolia.Employment.Support.Project




Судалгаа, Мэдээлэл