админ, 11 сарын 06, 2024
“ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕИЙН ДЭМЖЛЭГ БОЛОН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТӨСӨЛ”-ИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЯВЦЫГ ХЭЛЭЛЦЭХ УУЛЗАЛТ БОЛЛОО
Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн 2024 оны ажлын төлөвлөгөөнд туссан гэрээт зөвлөх байгууллагуудын ажлын явц, тайлан, үр дүнгийн уулзалт 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр боллоо. Уулзалтаар “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-ийн хэрэгжилт, нөлөөллийн үнэлгээ, “eJob” платформын сайжруулалт, “Хөдөлмөр, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, тогтоомж холбогдох дүрэм журмын талаарх онлайн сургалтын модуль” болон “Албан бус хөдөлмөр эрхлэлтийн судалгаа, бодлогын стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” зэрэг зөвлөх үйлчилгээний явцтай танилцаж хэлэлцэв. Уулзалтанд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн бодлогын газрын дарга Д.Ренчиндорж, Эдийн засаг, санхүү, төсөв, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Энхтөр, Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ц.Мөнхзул, Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ц.Баярмаа нар болон төсөл хэрэгжүүлэх нэгж оролцлоо.