{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот

+976 75057570
info@meresp.mn
Mongolia.Employment.Support.Project
Төслийн бүтэц, зохион байгуулалт

админ,   1 сарын 01, 2024


Төслийн бүтэц, зохион байгуулалт

Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл нь Удирдах хороо, Төслийн захирал мөн төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлж, гүйцэтгэх үүрэг бүхий Төсөл хэрэгжүүлэх нэгжээс бүрдэнэ.

Төслийн удирдах хороо

Төслийн удирдах хороог ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ахлан удирдана. Тус хороо нь ХНХЯ-ны холбогдох хэлтсүүд, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Сангийн яамны төлөөлөл бүхий бүрэлдэхүүнтэй. ТУХ нь төслийн хэрэгжилттэй холбоотой бодлогын ерөнхий удирдамжаар хангах, төслийн хэрэгжилтийн явц, тайлангуудтай танилцах, дүгнэх, сайжруулахад чиглэсэн зөвлөмж өгөх, яамны холбогдох газар хоорондын зохицуулалтыг хангах, Дэлхийн Банктай харилцах үүрэгтэй байна.

Төслийн Захирал 

Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Төслийн захирлын үүргийг гүйцэтгэдэг. Төслийн захирал нь холбогдох заавар, чиглүүлэг өгч төслийн ерөнхий хэрэгжилтийг хариуцаж ажилладаг. Төслийн захирал нь ТУХ-ны гишүүн байх ба ТУХ-ноос гарсан стратеги чиглэлийн дагуу ТХН-ийн багийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх ба хэрэгжилтийн явцад гарч буй аливаа асуудал, бэрхшээлийг шийдвэрлэх үүрэгтэй.

Төсөл хэрэгжүүлэх нэгж

ТХН нь төслийн үйл ажиллагааны удирдлагад дэмжлэг үзүүлэн, төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийг хангаж, оролцогч талуудтай хамтарч ажиллана. 

ХНХЯ нь төслийг өөрийн удирдлага доорх харьяа байгууллагууд болох Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ), Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт (ХНХСИ), аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүд болон Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-аар дамжуулан ТХН-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна.

  • ХХҮЕГ  нь төслийн нэг болон хоёрдугаар бүрэлдэхүүн хэсгүүдийг хэрэгжүүлэх;
  • Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар хэлтсүүд нь нэг болон хоёрдугаар бүрэлдэхүүн хэсгийг анхан шатанд хэрэгжүүлэх;
  • ХНХСИ нь төслийн гуравдугаар бүрэлдэхүүн хэсгийг ТХН-тэй хамтран хэрэгжүүлэх
  • НДЕГ нь төслийн дөрөвдүгээр бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлэхэд тус тус хамтран ажиллаж байна.

Мөн ОБҮДХЭТ нь хувийн хэвшил буюу компани, ажил олгогч хувийн хөдөлмөрийн бирж, мэргэжил сургалтын үйлчилгээ үзүүлэгч хувийн байгууллага, төсөлд оролцогч санхүүгийн байгууллага зэргийн гол түншээ болгон  хамтран ажиллаж байна.