{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот

+976 75057570
info@meresp.mn
Mongolia.Employment.Support.Project
МИНИЙ АМЖИЛТЫН ТҮҮХ ЦУВРАЛ №1: “НАТУР ШИМ” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ Ц.ДУЛАМСҮРЭН

админ,   1 сарын 24, 2025


“Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй "Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр"-т хамрагдаж, жижиг зээл авсан "Натур шим" төслийг хэрэгжүүлэгч Ц.Дуламсүрэнтэй ярилцаж, түүний амжилтын түүхийг хуваалцаж байна. 

“НАТУР ШИМ” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ Ц.ДУЛАМСҮРЭН:

Сайн байна уу, та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Өөрийн бизнесээ эхлүүлсэн товчхон түүхээ та бүхэндээ хуваалцах гэж буйдаа таатай байна. Анх өөрийн гэр бүлийн өдөр тутамдаа иддэг эрүүл, тэжээллэг хөрөнгийн талхыг яагаад бусад хүмүүст боломжийн үнээр санал болгож болохгүй гэж гэсэн бодолтойгоор гэрээрээ талхаа барьж, ойр орчмын айл өрхүүдээс захиалга авч хүргэж эхэлж байсан. Улмаар хамрах хүрээгээ өргөн дэлгэрүүлж, талхаа шинжилгээнд хамруулж, сав баглаа боодол дээр хүртэл анхаарч, ойр орчмын дэлгүүрүүддээ баркодтойгоор борлуулалтад гаргаж эхэлсэн. Мэдээж дөнгөж эхэлж байсан учраас бүх зүйлийг гараараа хийж, маш их цаг хугацаа шаарддаг байсан. Харин энэхүү зээлд хамрагдсанаар өөрт хэрэгтэй, тоног төхөөрөмжүүдээ худалдан авч, ажлаа 100% хөнгөвчилж, үйлдвэрлэлийн эхлэлээ тавьсандаа туйлын их баяртай байна. Үйлдвэрлэлээ өргөжүүлснээр, тоо ширхгээ улам олшруулж, зөвхөн ойр орчмын хэрэглэгч нараас гадна илүү олон хүмүүст өдөр бүр шинэхэн хөрөнгөний талхыг хүргэх боломж бий болж байна. Мөн цаашдаа үйлдвэрлэлээ байгальд ээлтэйгээр хийхээр төлөвлөж, сургалтуудад амжилттай хамрагдаж байна.

Энэ зээлийг аваад 6 сар ч хүрэхгүй хугацаанд 2 хүнд тогтмол ажлын байр үүсгэж чадсан байна. Би чадаж байгаа юм чинь, та ч бас чадна. Надад энэ их итгэлийг хүлээлгэж зээл олгосон танай хамт олонд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. 




Судалгаа, Мэдээлэл