{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот

+976 75057570
info@meresp.mn
Mongolia.Employment.Support.Project
“АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦОО, ЧАНАР ХҮРТЭЭМЖИЙН АСУУДАЛД” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

админ,   4 сарын 18, 2025


МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн “Ажил мэргэжил судлал” хөтөлбөрийн багийн эрдэмтэн судлаачдын санаачилгаар Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Ажил мэргэжил судлалын хүрээлэн НҮТББ хамтран зохион байгуулсан  “АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦОО, ЧАНАР ХҮРТЭЭМЖИЙН АСУУДАЛД” сэдэвт үндэсний хоёрдугаар зөвлөлдөх хэлэлцүүлгийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын ерөнхий газар, Олон улсын донор байгууллагууд, ХБНГУ-ын Хөдөлмөрийн дээд сургууль, Монгол Улсын их, дээд сургуулиуд, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сангууд, төрийн бус байгууллагууд, хувийн хөдөлмөрийн биржүүд, Политехник коллеж, Ерөнхий боловсролын сургуулийн 150 гаруй төлөөлөл оролцлоо.

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох тогтолцоо, салбар дундын уялдаа холбоо, бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, сургалт, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой энэхүү зөвлөлдөх хэлэлцүүлгээс ажил мэргэжлийн чиг баримжаа олгох тогтолцоог сайжруулах бодлогын зөвлөмж боловсруулан холбогдох яамдад хүргүүлэхээр тогтсон юм.

Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас, Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн хүрээнд 2025 онд “Ажил мэргэжил судлалын үндэсний хүрээлэн” НҮТББ-тай хамтран Хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтнийг чадавхжуулах “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилд зуучлах үйлчилгээний мэргэшсэн зөвлөх бэлтгэх суурь ур чадвар олгох сургалтын модуль болон ахисан түвшний сургалтын модуль, агуулгыг шинэчлэн боловсруулан батлуулахаар ажиллаж байна.




Судалгаа, Мэдээлэл