админ, 4 сарын 29, 2025
“Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй "Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр"-т хамрагдаж, жижиг зээл авсан “Дархчууд Алтай ХХК”-ийн үүсгэн байгуулагч Ж.Баасанцэрэнтэй ярилцаж, түүний амжилтын түүхийг хуваалцаж байна.
“ДАРХЧУУД АЛТАЙ ХХК”-ИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Ж.БААСАНЦЭРЭН
Сайн байна уу, та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Миний бие “Дархчууд Алтай” ХХК-иа 2020 онд байгуулан, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд сүүн зайрмаг үйлдвэрлэл, худалдаа чиглэлээр бизнесээ өргөжүүлэн ажиллаж байна. Анх өрхийн жижиг аж ахуйгаас эхлүүлж байсан бизнес маань өнөөдөр үйлдвэрлэлийн түвшинд шилжиж, зуны 3 салбар өвлийн 1 салбартайгаар 5 ажилтны бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Зээлд хамрагдахдаа анх Говь-Алтай аймгийнхаа Хөдөлмөр халамжийн хэлтсээс мэдээлэл аван, жижиг зээлд хамрагдаж байсан. Энэхүү зээл нь өрхийн жижиг бизнесийг маань үйлдвэрлэлийн түвшинд шилжихэд маш том эргэлт болсон. Надад энэ боломжийг олгосон танай хамт олонд чин сэтгэлээсээ талархъя.