{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот

+976 75057570
info@meresp.mn
Mongolia.Employment.Support.Project
ХУУЛИЙН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

админ,   5 сарын 02, 2025


Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хуульд заасан шаардлагын дагуу боловсруулна.Энэ хүрээнд хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэн, бүтэц/бичвэрийг хуульд нийцүүлэн сайжруулах, холбогдох  зардлын тооцоог хийн, бусад холбогдох хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт төслийг боловсруулах хуулийн зөвлөх сонгон шалгаруулахад сонирхол илэрхийлэхийг урьж байна. Ажлын даалгаврыг www.meresp.mn  болон https://www.mlsp.gov.mn/ холбоосоор авч танилцана уу.

 

Зөвлөхөд тавигдах шаардлага:

·Хууль, эрх зүйч мэргэжилтэй, магистр ба түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байх;

·Ижил төстэй 2-оос доошгүй хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ судалгаа амжилттай гүйцэтгэсэн туршлагатай;

·Хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай;

·Хөдөлмөр эрхлэлтийн бодлого боловсруулах ажилд оролцож байсан бол давуу тал болно.  

 

Шаардагдах баримт бичгүүд:

             1. Анкет (Товч намтар) монгол эсвэл англи хэл дээр;

             2. Диплом болон холбогдох гэрчилгээний хуулбарууд;

             3. Ажиллах хүсэлт (Сонирхол илэрхийлсэн захиа) бичгээр монгол эсвэл англи хэл дээр;

Материал хүлээн авах хугацаа  2025 оны 05 дүгээр сарын 09-ний өдрийн 11:00 цагт procurement@meresp.mn цахим шуудангаар эсхүл Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот төслийн байранд цаасаар ирүүлнэ үү.

Хавсралт файл

Гарчиг

Татах

1

Ажлын даалгавар

Холбоос