{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот

+976 75057570
info@meresp.mn
Mongolia.Employment.Support.Project
ОРОН НУТАГТ АЖИЛ ХАЙГЧДЫГ ЭРЭЛТЭД НИЙЦСЭН УРТ, БОГИНО ХУГАЦААНЫ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ХАМРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

админ,   5 сарын 05, 2025


Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын /ХХҮГ/ үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй үндэсний төсөл хөтөлбөрүүддээ анхаарч ажиллахыг захилаа.

2024 онд "Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл"-ийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн "Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-т нийт 1225 иргэн хамрагдсан байна. Үүнээс 725 суралцагч мэргэжлийн ур чадвар олгох сургалтад, 300 суралцагч мэргэшүүлэх сургалтад, 200 хүн иргэний өмнөх мэдлэг, ур чадварыг хүлээн зөвшөөрөх үнэлгээ (RPL)-нд тус тус хамрагджээ. Цаашид олон улсад өрсөлдөж чадахуйц стандарт жишиг хөтөлбөр бүрдүүлэх, бэхжүүлэхэд шаардлагатай үнэлгээ, шинжилгээний ажлыг хийж байна.

Он гарсаар аймгийн ХХҮГ-т 70 гаруй иргэн ажил хайгчаар бүртгүүлжээ. Ажил олгогч болон ажил хайгчдын эрэлт хэрэгцээг тодорхойлж, мэргэжлийн боловсролын байгууллагуудтай хамтран урт болон  богино хугацааны сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж ажиллахад анхаарах хэрэгтэй байна. Мөн Job center-ийн үйл ажиллагааг орон нутагт идэвхжүүлэх, хувийн хөдөлмөрийн биржүүдтэй хамтран ажиллах, шинэлэг, чирэгдэлгүй хөдөлмөр, халамжийн үйлчилгээ үзүүлэхэд анхаарч ажиллахыг салбарын сайд аймгийн ХХҮГ-ын хамт олонд захилаа.

Эх сурвалж: https://mlsp.gov.mn/content/detail/3708 

 




Судалгаа, Мэдээлэл