{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот

+976 75057570
info@meresp.mn
Mongolia.Employment.Support.Project
Аймаг, дүүргийн  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтнүүдийн компьютер, тоног төхөөрөмжийг шинэчлэлээ

админ,   5 сарын 13, 2025


Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Цахим Монгол” арга хэмжээний хүрээнд Дэлхийн банкны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн санхүүжилт, арга зүйн дэмжлэгтэйгээр хөдөлмөр эрхлэлтийн цахим систем “eJob” платформыг улсын хэмжээнд нэвтрүүлсэн.  

Хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн систем  “eJob” платформ нь Монгол улсын хэмжээнд ажил хайгч, ажил олгогчдыг холбох ажил зуучлалын онлайн портал, гар утасны аппаас гадна Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, хэрэгжүүлэгч агентлаг болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хэрэгжүүлдэг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд болон хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг үзүүлэх мэргэжилтнүүдийн нэвтэрч ажиллах дэд системүүдийг агуулсан томоохон хэмжээний цогц платформ юм.

Уг платформын ашиглалт, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор 21 аймаг, 9 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтнүүдийн компьютер, тоног төхөөрөмжийг шинэчлэлээ.




Судалгаа, Мэдээлэл