{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот

+976 75057570
info@meresp.mn
Mongolia.Employment.Support.Project
Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ

админ,   5 сарын 21, 2025


Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт үнэлгээ судалгааны институт болон Дэлхийн банкны Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төслөөс хэрэгжүүлсэн “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-ийн үр дүн, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлэлцэх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Уулзалтад Дэлхийн банкны ахлах эдийн засагч Янг Хуанаар ахлуулсан томилолтын баг болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт үнэлгээ судалгааны институтийн захирал М.Батгэрэл тэргүүтэй албаны хүмүүс оролцож санал солилцлоо.

2024 онд “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-ийн хүрээнд хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлүүдээр мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтуудад 1025 иргэнийг, иргэний өмнөх мэдлэг ур чадварыг хүлээн зөвшөөрөх үнэлгээнд 200 хүнийг амжилттай хамруулаад байна.

Уг хөтөлбөр нь төрийн байгууллагуудаас гадна мэргэжлийн холбоод, сургалтын байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжсэнээрээ сайн жишиг болсныг уулзалтад оролцогчид онцолж байв.

Дэлхийн банкнаас цаашид Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй их өгөгдөлд суурилсан мэдээллийн нэгдсэн санг бий болгож, төрийн үйлчилгээг оновчтой, үр дүнтэй хүргэх зорилттой уялдуулан тоног, төхөөрөмжийн дэмжлэг, техникийн туслалаа үзүүлэх болон албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 




Судалгаа, Мэдээлэл