{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот

+976 75057570
info@meresp.mn
Mongolia.Employment.Support.Project
Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих жижиг зээлийг олгосоор байна

админ,   5 сарын 21, 2025


Дэлхийн банкны томилолтын баг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын удирдлагуудтай уулзаж, салбарын хэмжээнд хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудтай танилцаж, санал солилцлоо. Үүнд:

  • Дэлхийн банкны санхүүжилтээр бичил бизнес эрхлэгчдийг дэмжих бага хүүтэй зээлийг Хаан банк болон Төрийн банкаар дамжуулан орон даяар олгосоор байна. 2024 оны хоёрдугаар хагасаас эхлэн 15.1 тэрбум төгрөгийн зээлийг 606 бичил бизнес эрхлэгчид олгоод байна. Үүний үр дүнд 1119 ажлын байрыг хадгалж, 536 ажлын байрыг шинээр бий болгожээ.
  • Цаашид бичил бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн зээлийн дараах сургалтыг аймаг, дүүргүүдэд зохион байгуулах;
  • Хөдөлмөрийн зах зээлийн eJob мэдээллийн системийг бэхжүүлэх, салбарын бодлого, үйл ажиллагаатай уялдуулан нэмэлт хөгжүүлэлтийг тасралтгүй хийх;
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд суурилсан бодлого хэрэгжүүлэх;

Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг сайжруулах зорилгоор ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулах;

Төслийн хүрээнд хөгжүүлсэн онлайн сургалтын модулийг салбарын хэмжээнд үр дүнтэй ашиглаж, албан хаагчдыг үе шаттай сургах чиглэлээр ХХҮЕГ-аас нэлээд санаачилга гарган ажиллаж байна.    




Судалгаа, Мэдээлэл