{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот

+976 75057570
info@meresp.mn
Mongolia.Employment.Support.Project
МИНИЙ АМЖИЛТЫН ТҮҮХ ЦУВРАЛ №3: “ЖАВЧИНО КОФЕ” кофе хууралт, хүргэлтийн үйлчилгээг үүсгэн байгуулагч Г.Энхжаргал

админ,   5 сарын 27, 2025


“Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй "Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр"-т хамрагдаж, жижиг зээл авсан “ЖАВЧИНО КОФЕ” кофе хууралт, хүргэлтийн үйлчилгээг үүсгэн байгуулагч Г.Энхжаргал, Д.Жавхланбаяр нартай ярилцаж, тэдгээрийн амжилтын түүхийг хуваалцаж байна. 

“ЖАВЧИНО КОФЕ” КОФЕ ХУУРАЛТ, ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Г.ЭНХЖАРГАЛ

Сайн байна уу, та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Миний бие өөрийн өрхийн үйлдвэрлэлээ дэлхийг нийтийг хамарсан цар тахлын үед буюу 2020 оны 10 дугаар сард байгуулж, түүнээс хойш тасралтгүй үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Энэ хугацаанд Монгол Улсад нэмүү өртөг шингэсэн кофе, түүнтэй холбоотой бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж, гадагшаа “урсах” валютыг эх орондоо үлдээхэд хувь нэмрээ оруулсаар байна.

Өнөөдрийн байдлаар бид нэг тариан талбайд ургасан, нэг сортын /Ethiopia Yirgacheffe, Ethiopia Sidamo, Brazil cerrado, Colombia Huila Supremo/  Specialty үрээ хэрэглэгчдэд хүргэх онцлох стратеги баримтлан, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо болон Баянзүрх дүүргийн 30 дугаар хороонд байрлах үйлдвэрийн 2 салбартайгаар үйл ажиллагаагаа өргөтгөн явуулж байна.

Мөн байнгын хэрэглэгчдийн тоо жил бүр өсөн нэмэгдэж, өнгөрсөн оноос татвар төлөгчөөр бүртгүүлж, бизнес үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, албан байгууллагуудад нийлүүлж эхэлсэн.

Түүнчлэн дэлхийн зах зээл дээр кофены үнэ нэмэгдэж байгаатай холбогдуулан илүү нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, капсул кофе, хүйтэн аргаар кофе нэрж, савлах зэрэг шинэ бүтээгдэхүүн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Зээлд хамрагдахдаа анх Баянзүрх дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст төслөө танилцуулсны үндсэн дээр жижиг зээлд хамрагдаж байсан. Энэхүү зээл нь өрхийн жижиг бизнесийг маань  үйлдвэрлэлийн түвшинд шилжихэд маш том эргэлт болсон. Надад энэ боломжийг олгосон танай хамт олонд чин сэтгэлээсээ талархъя.

 

 




Судалгаа, Мэдээлэл