{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот

+976 75057570
info@meresp.mn
Mongolia.Employment.Support.Project
Жижиг зээлийн өмнөх сургалтад нийт 2433 бичил бизнес эрхлэгч хамрагдлаа

админ,   6 сарын 18, 2025


"Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл"-ийн хүрээнд жижиг зээлийн өмнөх сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 21 аймгийн 858, 9 дүүргийн 1,575 буюу улсын хэмжээнд нийт 2,433 бичил бизнес эрхлэгч хамрагджээ.

Зээлийн өмнөх сургалт нь зээл хүсэгчдийн бизнесийн санааг хөгжүүлэх, аж ахуй эрхлэх төсөл, төлөвлөгөө боловсруулах, төсөл сонгон шалгаруулах аргачлал, шалгуур, баримт бичгийн бүрдлийг хангуулах ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдсэн. Түүнчлэн сургалтаар жижиг зээл олгохыг хориглох үйл ажиллагаа, бичил бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаатай холбоотой байгаль орчин, нийгмийн эрсдэлийг бууруулах, шийдвэрлэх үүрэг хариуцлагын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй байдлын ерөнхий болон салбарын онцлогтой холбоотой мэдээлэл, Дэлхийн банкны Залилан, авлигаас урьдчилан сэргийлж, таслан зогсоох тухай удирдамж, гомдол барагдуулах механизм зэрэг ойлголт, мэдлэгийг эзэмшүүлсэн юм.




Судалгаа, Мэдээлэл