админ, 4 сарын 16, 2021
“Эх оронч худалдан авалт - Үндэсний үйлдвэрлэл 2021” цахим үзэсгэлэнд бичил бизнес эрхлэгч нар оролцож байна.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийн газар, “Экспорт олон улсын худалдааны төв” ТББ-аас дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудтай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилгоор “Төрийн худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2021” цахим үзэсгэлэнг зохион байгуулж байна.
Цахим үзэсгэлэн, арга хэмжээ нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нэг сарын хугацаанд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн хэлстийн дарга С.Дамбий Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл, хөтөлбөрийн талаар, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн ажилтан С.Болормаа Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээний талаар тус тус мэдээлэл өглөө.
Мөн үзэсгэлэнгийн танхимд болсон бараа бүтээгдэхүүн танилцуулах үйл ажиллагаанд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөс жижиг зээл авсан бичил бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг танилцуулж байна.
Өнөөдрийн байдлаар цахим үзэсгэлэнд 40 гаруй бичил бизнес эрхлэгч нар гар урлал, мод, модон бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, нэхий арьс шир боловсруулах, оёмол бүтээгдэхүүн, гоёл чимэглэл, барилгын материал зэрэг бүтээгдэхүүнээр оролцож байна.
Үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор авна уу. https://www.expomongolia.org/tenderexpo
Үзэсгэлэнд оролцсон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний зургаас