{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот

+976 75057570
info@meresp.mn
Mongolia.Employment.Support.Project
Хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтнийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа

админ,   7 сарын 09, 2025


“Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн хүрээнд ХХҮЕГ-ын даргын А/189 дугаар тушаалаар батлуулсан хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтний суурь ур чадвар олгох 40 академик цагийн сургалтыг 2025 оны 06 дугаар сарын 18-ний өдрөөс 27-ны өдрийн хооронд (5 өдөр) цахим хэлбэрээр зохион байгуулж, нийт 19 аймаг, 8 дүүргийн ХХҮХ/Газрын 172 мэргэжилтэн, албан хаагч хамрагдлаа.

Сургалтаар ажил мэргэжил судлалын онол, арга зүй, бодлого, хууль эрх зүйн зохицуулалтын талаар мэдлэгтэй болох, ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө өгөх, ажилд зуучлах тогтолцоо, үүргийн талаар суурь мэдлэг чадвартай болгох зэрэг сэдвээр сургалтыг зохион байгуулж, албан хаагчдыг чадавхжууллаа.




Судалгаа, Мэдээлэл