админ, 1 сарын 01, 2024
Бүрэлдэхүүн хэсэг 1: Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг “үйлчлүүлэгч-төвтэй” болгон хөгжүүлэх
Үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэх орчин, нөхцөлийг сайжруулж, ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх, төрийн болон хувийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах болон хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг өргөжүүлэхэд чиглэгдэнэ.
Үйлчлүүлэгч төвтэй хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээг бий болгосноор мэдээллийн хомс байдлыг бууруулах, хөдөлмөрийн зах зээлийн ил тод байдлыг нэмэгдүүлж ажил хайхад учирдаг олон хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэнэ. Гол зарчим нь ажил мэргэжлийн зөвлөхүүд үйлчлүүлэгчдийн (ажил хайгч, ажил олгогч, ажил мэргэжлийн зөвлөгөө авахыг хүсэлтэй оюутнууд гэх мэт) эрэлт хэрэгцээнд анхаарч, ажлын байранд зуучлах, сул чөлөөтэй ажлын байрыг бүртгэх үндсэн үүргээ гүйцэтгэх боломжтой болох юм. Ингэснээр хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээ илүү үр дүнтэй болж, илүү олон ажил олгогчдыг татах, өндөр ур чадвар шаардсан ажлын байрыг бүртгэх, ажил хайгчид мэдээлэл авах, ажилд зуучлах боломж нэмэгдэх юм. Төслийн 1-р бүрэлдэхүүн хэсэг 2 дэд хэсгээс бүрдэнэ.
Дэд бүрэлдэхүүн хэсэг 1: Үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэх орчин, нөхцөлийг сайжруулж, ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх;
-
Хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээний өнөөгийн байдалд хийсэн үнэлгээнд үндэслэн зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
-
Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн систем (Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд нэвтрүүлсэн) болон мэдээллийн технологийн дэвшилтэд технологид суурилсан ажил зуучлалын үйлчилгээг өргөжүүлэх;
-
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын мэдээллийн систем, сургалтын орчиныг сайжруулж, байр/танхимыг засварлан тохижуулах;
-
Техникийн туслалцаа, боловсон хүчнийг сургах замаар төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний чадавхийг бэхжүүлэх.
Дэд бүрэлдэхүүн хэсэг 2: Хөдөлмөрийн эрхлэлтийн төрийн үйлчилгээг хөдөлмөрийн хувийн биржүүдийн үйл ажиллагаатай уялдуулан хамтын ажиллагааг бэхжүүлэх
-
Хөдөлмөрийн хувийн биржүүдийн өнөөгийн нөхцөл байдал, үйлчилгээний стандарт, ажлын үйл явцад дүн шинжилгээ хийх;
-
Залуучууд болон эмзэг бүлгийн төслийн төвлөрсөн зорилтот бүлгүүдэд хөдөлмөр эрхлэлтийн шинэлэг үйлчилгээг таниулан сурталчлах зорилгоор олон нийтэд хүрэх мэдээлэл, сурталчилгааны ажлуудыг хийж гүйцэтгэх;
Эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ хувийн хэвшилтэй хамтран ажиллаж хүний нөөц, ажлын орчин, технологи зэрэгт цогц байдлаар хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ мэдээлэл хомс, хөдөлмөрийн зах зээлийн ил тод байдал тааруу, хөгжиж буй манай улсын хувьд “үйлчлүүлэгч төвтэй хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ”-г олон улсын шилдэг туршлагад тулгуурлаж хөгжүүлнэ.