{{headers[selectedLogin]}}


Mesp.mn
Сан Бизнес центр, 501 тоот, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Бага тойруу, 14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар, Монгол улс

+976 75057570
info@mesp.mn
Mongolia.Employment.Support.Project
Бүрэлдэхүүн 3. Хөдөлмөрийн зах зээлийн мониторинг, дүн шинжилгээ ба төслийн удирдлагад дэмжлэг үзүүлэх

админ,   1 сарын 01, 2024


Хөдөлмөрийн зах зээлийн мониторинг, дүн шинжилгээг сайжруулах болон төслийн удирдлагад дэмжлэг үзүүлэх

Төслийн гуравдугаар бүрэлдэхүүн хэсэг хоёр дэд бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ. Дэд бүрэлдэхүүн хэсэг 3.1-ийн хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн чанар, хүртээмжийг сайжруулснаар байгууллага болон хувь хэрэглэгчид сайн мэдээлэлтэй шийдвэр гаргах боломжийг дээшлүүлнэ. Дэд бүрэлдэхүүн хэсэг 3.2-ын хүрээнд төслийн удирдлага болон хяналт шинжилгээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.    

Дэд бүрэлдэхүүн хэсэг 3.1: Хөдөлмөрийн зах зээлийн мониторинг ба дүн шинжилгээ

Дэд бүрэлдэхүүн хэсэг 3.1-ийн үйл ажиллагаа нь хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, дүн шинжилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэж байна. Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг ажил хайгч иргэд болон оюутан залуучуудад илүү хүртээмжтэй, цогц байдлаар хүргэснээр мэдээллийн хомс байдлаас үүдэлтэй ажил хайгчдад тулгарч буй ажил хайлтын асуудлуудыг шийдвэрлэх, оюутнуудыг ажил мэргэжлийн зөв сонголт хийх, ур чадвараа сайжруулахад чиглүүлэх, бодлого боловсруулагч нарт боловсролын болон хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хөтөлбөрүүдийг нотолгоонд суурилан боловсронгуй болгон шинэчлэхэд тусална. Энэ зорилгоор хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, мэдээллийг боловсруулж түгээх, төслийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэх дараах ажлуудыг хэрэгжүүлнэ:

i) Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт үнэлгээ, судалгааны институт (ХНХСҮСИ)-ээс зохион байгуулдаг Барометрийн судалгаанд (2020 он) Ур чадварын эрэлтийн нэмэлт модуль судалгааг зохион байгуулж, үр дүнг түгээх,

ii) Албан эдийн засагт шилжилтийг хэрэгжүүлэх бодлогын стратеги, арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах ажлыг зохион байгуулах,

iii) Төслийн Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр’-т нарийвчилсан процессын болон   үр дүнгийн үнэлгээ хийж, сургамж, зөвлөмжийг боловсруулан мэдээлэх зэрэг болно.

Ур чадварын эрэлтийн судалгаа зохион байгуулах, үр дүнг түгээх, албажуулах бодлогын стратеги, арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, төслийн нөлөөллийн үнэлгээний ажилд техникийн дэмжлэг үзүүлэх зөвлөхийн үйлчилгээ, судлаач ажилтнуудын чадавх бэхжүүлэх сургалтын санхүүжилт мөн багтана.  

Дэд бүрэлдэхүүн хэсэг 3.2: Төслийн удирдлага ба хяналт-шинжилгээ

Төслийн дэд бүрэлдэхүүн хэсэг 3.2-ын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн өдөр тутмын үйл ажиллагаа, зохицуулалт, хяналт шинжилгээ, үнэлгээ болон төслийн удирдлагын үйл ажиллагааны санхүүжилт багтана.