админ, 4 сарын 20, 2021
Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээний хүрээнд 2020 оны 11 дүгээр сараас эхлэн Улаанбаатар хотод жижиг зээлийг олгож эхлээд байна
Нийслэлийн хэмжээнд бичил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээний хүрээнд 2020 оны 11 дүгээр сараас эхлэн хүүгийн хөнгөлөлттэй, 24 сарын хугацаатай 5-10 сая төгрөгийн жижиг зээлийг 9 дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээр дамжуулан олгож эхэлсэн. Жижиг зээлийг Хаан банк болон Төрийн банкаар дамжуулан олгож байгаа бөгөөд 2021 оны 3 сарын байдлаар 114 бичил бизнес эрхлэгч иргэнд 1 тэрбум төгрөгийн жижиг зээлийг олгож, 759 ажлын байрыг шинээр бий болгоод байна.
Та энэхүү бичил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээнд хамрагдахыг хүсвэл оршин суугаа газрынхаа Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хандана уу.