админ, 4 сарын 21, 2021
Бичил бизнес эрхлэгчдээ дэмжье!
Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийн хүрээнд 10 сая хүртэлх төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдан, өөрийн гэсэн ажлын байр, багаж, тоног төхөөрөмжтэй болж, амжилттай хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн туршлагаас танилцуулсан зорилтот нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байна.
Увс аймаг нь 2020 онд Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж 180 иргэнийг зээлийн өмнө сургалтад хамруулж, 74 иргэнд 694,4 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгож, 116 ажлын байрыг шинээр бий болгоод байна.
ХЗЗДТХ-т амжилттай хамрагдсан Гагнуурчин залуу Д. Баяндалайтай хийсэн ярилцлага
Хөтөлбөрт хамагдаж амжилттай бизнес эрхэлж байгаа иргэдтэй хийсэн ярилцлага